Тотти Италийн хөлбөмбөгийн Алдрын танхимд орлоо

2019 оны 05 сарын 22

Италийн “Рома” багийн ахлагч байсан Франческо Тотти Италийн хөлбөмбөгийн Алдрын танхимын гишүүн боллоо. Түүнд гишүүний баталгааг Италийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчини гардуулан өгсөн байна. Тотти “Рома” багтай 2001 онд Италийн аварга, 2006 онд Италийн шигшээ багт дэлхийн аварга болж байсан билээ.

Түүнээс гадна “Интер” багийн ахлагч асан Хавьер Занетти  (легионер), “Ювентус” багийн дасгалжуулагч Массимилиано Аллегри (ахлах дасгалжуулагч), Жанкарло Антоньони (ахмад тоглогч), Никола Риццоли (шүүгч), Милена Бертолини (эмэгтэй тоглогч) нар Алдрын танхимд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top