М.Түвшинбаяр: Сайн тамирчин болж, аав ээжээ баярлуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Монголын гимнастикийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын гимнастикийн хүүхэд, багачуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Гимнастикийн холбооны төв зааланд зохион байгууллаа. Тэмцээн цэцэрлэгийн 4-5 нас, хөвгүүдийн 6-18, охидын 7-18 насны ангилалд явагдсан. УАШТ-д оролцож байгаа өсвөрийн тамирчинтай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу? Хэдэн настай вэ?

-Намайг М.Түвшинбаяр гэдэг. Би долоон настай. 31 дүгээр сургуулийн 1-ийн А ангид суралцдаг. Ангийн багш Б.Сумьяажав.

-Хэддүгээр байрт оров? Нийт зургаан дасгал хийлээ. Хамгийн сайн оролцсон нь ямар дасгал вэ?

-Нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон. Хамгийн сайн оролцсон нь цагаригийн төрөл. 8.7 оноогоор 2-р байрт шалгарсан.

-Гимнастикийн багш нь хэн билээ?

-Ц.Алтантөгс багш.

-Гимнастикаар хичээллээд хэдэн жил болж байна?

-Нэг жил болж байгаа. Дүүрэг, хот, улсын аваргын тэмцээнд орсон.

-Медаль авч байсан уу?

-Аваагүй. Манай секцийн зарим хүүхэд медаль авч байгаа. Би удахгүй авна.

-Их юм сурч байна уу?

-Анх орж байснаасаа их юм сурсан. Чөлөөт хөдөлгөөний дасгалд илүү дуртай. Савлуур дээр хичээллэхэд гоё байдаг. Харин багийн хөдөлгөөн хэцүү.

-Секц нь долоо хоногт хэдэн удаа хичээллэж байна?

-Гурван өдөр.

-Чи яагаад гимнастикийн секцэнд оров? Аав ээж нь оруулсан уу?

-Өөрөө ормоор байсан. Мундаг хүчтэй хүн болох гэж орсон.

-Гимнастикчин болоод нэг жил боллоо. Хүч чадалтай болж байгаа нь мэдэгдэж байна уу?

-Мэдэгдэж байна. Өмнө нь даадаггүй байсан юмаа өргөдөг болсон. Урьд нь гар дээрээ тав суниадаг байсан бол одоо 10 суниадаг болсон.

-Аав нь тамирчин хүн үү?

-Манай аав чөлөөт бөхийн УАШТ-ий хоёр мөнгөн медальтай. Би ч бас барилдах сонирхолтой.   

-Аав нь их юм зааж өгч байгаа юу?

-Дасгал зааж өгдөг. Суниах гээд.

-Олимп, дэлхийн аварга ах нар шигээ болохыг хүсдэг үү?

-Тийм. Багш шигээ болохыг хүсдэг. Тэмцээнд орох гоё. Ирээдүйд алдартай сайн тамирчин болно.

-Аав ээж нь чамайг гимнастикчин болоход дуртай байдаг уу? Тусладаг уу?

-Тусладаг. Надад тусладаг ах Баттөгс, Төгсөө багш, Б.Сумьяажав багштай 1-ийн А ангийн найзууддаа, бүгдэд нь баярлалаа. Бас Ганхүлэг, Амина, Сундарь, Эрдэнээ ах, Бумаа ах, Билгээ агаа, Хангай агаа, Заяа аниадаа хайртай шүү гэж хэлье. Эмээдээ их хайртай. Би  мундаг сайн тамирчин болж, аав ээжийгээ баярлуулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123456(202.21.100.210) 2022 оны 08 сарын 15

xuuxduud neere xoorxon sh dee

3  |  0
Top