ӨДӨРЛӨГ: Жолооны үнэмлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр /2019.05.22/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Нээлттэй хаалганы өдөрлөгт үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг, энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагууд оролцож байна. Өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгч байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top