"Монгол – Бруней" тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд ирэх зургадугаар сард эхэлнэ. Манай шигшээ баг сугалаагаар Брунейн багтай оноолт таарсан. Эхний тоглолт зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотноо болох бол хариу тоглолт 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод явагдана.
 

Тус тоглолтод оролцох манай хөлбөмбөгийн шигшээ баг Тайландын Пукет хотын "Танянпура спорт цогцолбор"-т хамтарсан бэлтгэл хийж байна. Дасгалжуулагч Майкл Вайсс нийт 25 тамирчныг тус бэлтгэлд дуудсан. Тайланд улсад хийж буй бэлтгэлийн гол ач холбогдол нь хариу тоглолттой холбоотой бөгөөд 34-38 хэм хүртэл халдаг Бруней улсын цаг агаартай ижил нөхцөлд дасан зохицох, тамирчдыг 100 хувь формд нь оруулах нь гол зорилго болоод байна.

Зургадугаар сарын 6-нд Улаанбаатарт болох эхний тоглолтын тасалбар худалдаанд гарсан байна. Жирийн тасалбар  10000 төгрөг, ВИП тасалбар 30000 төгрөгийн үнэтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top