Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн Токио хотын Кокүгикан ордонд үргэлжлэн явагдаж байна. Баруун өвдөгний гэмтлийн улмаас тэмцээний найм дахь өдрөөс барилдаагүй сэкивакэ Ичиножёо эргэн ирэх болжээ. Ичиножёо башёгийн 12 дахь өдрөөс барилдана. Түүний учраа нь комүсүби Аойяма юм. Одоо тэр 2 даваа, 6 унаа, 3 өнжсөн үзүүлэлттэй, 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй нь тодорхой болсон.
Минато ояката “Өвдөг нь өвчинтэй хэвээр байгаа ч хавдар нь буусан. Бэлтгэл дээр шикона дасгал хийхэд асуудал байхгүй тул барилдахаар болсон” гэж тайлбарлалаа.
Өнөөдөр /2019.05.22/ озэки асан Тэрүнофүжи Такасаго дэвжээний Асадаймоныг ёрикири мэхээр ялж, тав дахь даваагаа авлаа. Одоо нэг давбал ирэх башёд макүшитад дэвших боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )