Жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь сургалт болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

“Монгол Улсын ТХЗ-ын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сэдэвт сургалт семинарыг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага, ҮСХ хамтран зохион байгуулж байна. Тус семинарыг Засгийн газрын статистикчид, жендэрийн мэдээллийн хэрэглэгч, түгээгч, боловсруулагчдад зориулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.  Сургалтыг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан газрын статистикийн мэргэжилтэн Сара Дуэрто Валеро удирдан явуулжбайна.

Даваа гарагт эхэлсэн тус сургалтын ээлжит цуврал нь хэвлэл мэдээлэл болон төрийн албан хаагчид, бусад бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтаар жендэрийн статистикийг бодлого боловсруулалт, ухуулга сурталчилгаа, харилцаа холбоо, хариуцлагын тогтолцоонд ашиглах, жендэрийн мэдээллийг илэрхийлэх, түгээмэл алдаануудаас зайлсхийх, жендэрийн мэдээллийг хаанаас олж авах, мета мэдээллийн ач холбогдол зэрэг олон сэдвийг хөндлөө.

Мөн Монгол Улсын хувьд жендэрийн үндсэн статистикийг тооцох дадлага ажил хийгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top