Видео: “Торонто Рэпторс” цувралыг тэнцүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-гийн Дорнод бүсийн финалын 4 дэх тоглолт өнөөдөр өглөө Торонтод явагдлаа. “Торонто Рэпторс” талбай дээрээ “Милуоки Бакс”-ыг 120:102 харьцаатай ялж, цувралыг 2-2 тэнцүүллээ. “Торонто”-гийн Кайл Лоури 25 оноо авсан бол Кавай Леонард 19 оноотой тоглолтыг дуусгав. “Милуоки Бакс”-аас хамгийн их оноотой нь 25 оноотой Яннис Адетокунбо байлаа. Тав дахь тоглолт тавдугаар сарын 24-нд Милуокид болно.

"Торонто" - "Милуоки" - 120:102 (32:31, 33:24, 29:26, 26:21)

Т: Лаури (25), Леонард (19), Пауэлл (18).

М: Миддлтон (30), Адетокунбо (25 + 10 самбараас бөмбөг авалт), Миротич (11).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top