Д.Эрдэнэбилэг шүүгчээс татгалзсанаар шүүх хуралдааныг хойшлуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудал хэлэлцэх шүүх хуралдааны тов тодорхойгүй байна. Учир нь Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хурал эхлүүлсэн ч хойшлуулжээ.

Тодруулбал, яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах болсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.9.90.53) 2019 оны 05 сарын 23

Төрийн байгууллагуудаар тоглож чадаж байна аа. Өөр хүн байсан бол шууд шорон.

0  |  0
Top