Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдаж авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байсан юм.
Улмаар өнгөрөгч наймдугаар сарын 23-ны өдөр яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч хилийн хориг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс хилийн хоригийг цуцалсан юм. Үүний дараа тэрбээр БНСУ руу хил гарч эрүүл мэндийн үйлчилгээ аваад эргэн Монголд ирээд байгаа аж.
Ийн арван сар гаруй хугацаанд үргэлжилж буй мөрдөн байцаалт өнөөдрийг хүртэл дуусаагүй хэвээр байна. Зарим эх сурвалж мөрдөх ажиллагаа дуусах шатандаа ороод байгаа ч Д.Эрдэнэбилэг нар нь олон тооны өмгөөлөгчийн баг ажиллуулж, улс төрийн хүрээнд зарим тохироонд хүрсэн учир хэргийн мөрдөн байцаалт сунжирч байгаа тухай хэлж байна.
Харин яллагдагч нарын тухайд одоогоор батлан даалтад гарч, сул чөлөөтэй яваа бөгөөд Д.Эрдэнэбилэг нэр бүхий банкны хувьцааг худалдан авахаар хэлцэл хийж байгаа тухай мэдээлэл бий.
Сэтгэгдэл ( 9 )
Erdenebileg buruuguee. Uls turchdud ih asuudal baigaa
Erdenebileg buruuguiee. Heden shunaltai yumnuud orond ni oroh geed tegej baihguiyu. Erdenebileg ah bol ih hudulmurch. Bi TDB orood buur WOAW gesen. Shutsen baharhsan shuu
Erdenebileg buruuguee naadah chin gutgeleg haha. Uls turchid uidsan bololtoi
Мөнгөө хадгалуулчихсан. Яадаг бол
Хэн саад учруулаад байгааг шууд зарла. Ард түмэн тэмцэнэ. Давсарсан юм. Улсын эх оны олон нийтийн эрх ашигаар тоглож бизнес хийж мөнгө угаадаг нөхдүүдийг хамсаатнуудынх нь хамт хариуцлага тооцож, хууль бус бүх хөрөнгийг хурааах хэрэгтэй. ХУуль тэгш үйлчлэх ёстой. Дэндүүү юм
Нэрийг нь тод зарла саад болоод байгаа хүмүүсийг олон хавар нэгэндээ гэж буруу үйл хийсэн бол шүүгдэж л таараа.
Нотлох баримт хангалттай бол хичнээн өмгөөлөгч байгаад нэмэргүй. Харин ёс зүйгүй авилгалд идэгдсэн луйварчид нөлөөлөж байгаа нь тодорхой
Өөрсдөө шүүж чадахгүй байгаа юм бол хэргийг нь бас өмгөөлөгчидэдтэй нь хамт хятад руу шилжүүлээд шүүлчихээч
Uneheer shuuh togtoltsoo ooroo iim baliar umand hutgaldsan ni haragdaj bna. Uls torchidtoi ikh orootsoldson bolohoor hergiig shalgaj chadahgui bga um baina daa.