АТГ: Ц.Пүрэвтүвшингийн 100 тэрбумын хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

“Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин өчигдөр /2019.06.05/ Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгчээ.

Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутган, АТГ болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа ба өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр  48 цаг саатуулаад батлан даалтад гаргасан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Пүрэвтүвшин нь дөрвөн жилийн дотор 100 гаруй тэрбум төгрөгийг орлоготой ажилласан учир дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тогтоохоор ийнхүү шалгаж эхэлсэн байна.

Цоожийн Пүрэвтүвшин нь хөрөнгө оруулалтын банкир. АНУ-ын Мичиган мужийн Хуулийн их сургууль болон Монгол улсын их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн. Хөрөнгийн зах зээл дээрх компаниудад, мөн Засгийн газарт олон улсын зах зээл дээр бонд гаргахад нь зөвлөхөөр ажиллаж байжээ. 49 хувьтай холбогдохоосоо өмнө Худалдаа хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан.

Түүнчлэн Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" компаниудын 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн”-ыг удирдаж байсан юм. Түүний хөрөнгө оруулалтын багцад үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбар багтдаг аж. Энд тодотгоход,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэдгийг, “Ростех”-д нэмэлт илүү мөнгө төлөхгүйн тулд Ц.Пүрэвтүвшин гэж хувь хүнийг худалдан авагчийн дүрд тоглуулсан гэдгийг Засгийн газрын нууц протокол дахь үгс баталдаг.

Сингапурын компаниас Ц.Пүрэвтүвшингийн данс руу шилжиж орсон 80,326 сингапур доллар болон 50 мянган ам.долларыг 49 хувийг худалдаж авах үнийн дүнгийн урьдчилгаа гэсэн мэдээлэл бас байгаа юм. Ц.Пүрэвтүвшин хувьцаагаа Сингапурын компанид шилжүүлэх хүсэлт гаргасан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчиж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.64.220) 2019 оны 06 сарын 12

зөв. Энэ олны анхаарлын төвд байгаа хэргүүдэд холбогдсон нөхдүүдийн хөрөнгөжсөн үндэслэлийг бүгдийг шалгаж төр улс эзэнтэй шүү, Хуулийг хэрэгжүүлэх хүсэл зориг байгаа гэдгээ харуулах цаг болоод бараг өнгөрчихөөд байна. Хууль бусаар хөрөнгөжсөн бүх хөрөнгийг бүгдийг төрийн мэдэлд авах хэрэгтэй. Хятад шиг цаазалдаг хуулийг нь эрх мэдэлтэй байхдаа байхгүй болгочихсон юм чинь ядаж хөрөнгүүдийг нь хурааж авах хууль зүйн үндэслэл байгаа

0  |  0
Зочин(202.126.88.187) 2019 оны 06 сарын 07

Ц Пүрэвтүвшин чинь Ц Элбэгдоржийн хүргэн дүү гэсэн шүү

1  |  0
Haha(66.181.161.108) 2019 оны 06 сарын 05

Haha

0  |  0
ЗОЧИН(202.9.42.214) 2019 оны 06 сарын 07

Зүүднээсээ сэр бацаанаа.Одоо ах нар чинь чамаар хошногоо арчаад хаях гэж байна.

4  |  0
sos(119.40.98.162) 2019 оны 06 сарын 05

Ц.Пүрэвтүвшин нь дөрвөн жилийн дотор 100 гаруй тэрбум төгрөгийг орлоготой ажилласан учир дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тогтоохоор ийнхүү шалгаж эхэлсэн

0  |  0
zochin(119.40.98.162) 2019 оны 06 сарын 07

ene zaluud yaj bodson ch 5 ueree ideed barahgui mongo genet orj ireegui naad amitan chin hulgain mongiig l miniih geed hunii omnoos heregten boloh geed yaj bgaa daa erthen eznee bolon unenee helsen ni deer dee zaluu chi ooroo hohirood l uldene tomchuud usnaas huurai garna daa

3  |  0
zochin(103.229.122.182) 2019 оны 06 сарын 06

udii nasny zaluu iim khuruingiig khudulmuruuruu olno gej baykhguy , bugd luiwar , khulgay l baygaa

2  |  0
zochin(103.229.122.182) 2019 оны 06 сарын 06

udii nasny zaluu iim khuruingiig khudulmuruuruu olno gej baykhguy , bugd luiwar , khulgay l baygaa

1  |  0
irgen(119.40.103.3) 2019 оны 06 сарын 06

цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийг мэдэхгүй явцгаасан хойно, яая гэхэв дээ. Хулгайгаа хэлэх, ялаа үүрэх болж дээ. Төр улс бна даа, даанч, ажлаа хийг л дээ

2  |  0
irgen(119.40.103.3) 2019 оны 06 сарын 06

цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийг мэдэхгүй явцгаасан хойно, яая гэхэв дээ. Хулгайгаа хэлэх, ялаа үүрэх болж дээ. Төр улс бна даа, даанч, ажлаа хийг л дээ

1  |  0
irgen(119.40.103.3) 2019 оны 06 сарын 07

цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгийг мэдэхгүй явцгаасан хойно, яая гэхэв дээ. Хулгайгаа хэлэх, ялаа үүрэх болж дээ. Төр улс бна даа, даанч, ажлаа хийг л дээ

2  |  0
Top