Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнгөрөгч оны гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан.
Тодруулбал, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Улмаар дээрх дэглэмийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу өнгөрөгч есдүгээр сард онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгаад байсан юм. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа энэ долоо хоногт дуусаж байгаа талаар мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм