"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотойгоор сайдуудаас тайлбар авч эхэлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

"Эрдэнэт  үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасан Засгийн газрын тухайн үеийн хуралдаанд оролцсон зарим сайдуудаас АТГ тайлбар авч эхэлсэн байна.

Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 9 болон 13-ны өдрийн хуралдаанаараа "Эрдэнэт  үйлдвэр"-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” компанид шилжүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байдаг. Хуралдаанд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Засгийн газрын гишүүд болох Б.Болор, Ц.Цолмон, Л.Гантөмөр, Р.Жигжид, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Зоригт, С.Ламбаа нар оролцсон байдаг. Эх сурвалжийн мэдээллээр тэдний зарим нь АТГ-т очиж тайлбар өгч эхлээд байгаа аж. 

Сануулахад, Засгийн газраас "Эрдэнэт  үйлдвэр"-ийн талаар авсан зарим арга хэмжээний тухай 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг саяхан нууцаас гаргасан билээ.


ЗАСГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ 6 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦСОН
ГИШҮҮД, БУСАД АЛБАНЫ ХҮМҮҮС

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД
 

  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
  • Шадар сайд Ц.Оюунбаатар
  • Монгол Улсын сайд М.Энхсайхан
  • Сангийн сайд Б.Болор
  • Батлан хамгаалахын  сайд Ц.Цолмон
  • Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
  • Уул уурхайн сайд Р.Жигжид
  • Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
  • Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
  • Эрчим хүчний сайд Д.Зоригт
  • Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа
     

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ХУДАЛДАН АВАГЧ ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦСОН ХҮМҮҮС
 

  • Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал  О.Орхон
  • Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар
  • Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин
     

ХУРАЛДААНД ОРОЛЦСОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭГ-ЫН АЛБА ХААГЧИД
 

  • ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго
  • ЗГХЭГ-ын хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-эрдэнэ
  • Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг
  • Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр
  • Засгийн газрын референт Б.Болор-Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.45.161) 2019 оны 03 сарын 13

Ш.СОЛОНГО гэж бугшсан бузар авагай бий шүү. их юмны ард элбэгдорж сайханбилэгтэй оролцсон. энэ луйврын үеэр эрдэнэтийн төлөөлөн удирдах ч бил үү тэрэнд гол үүрэгтэй явсан. одоо цэцэд даалгавар гүйцэтгэгч болсон

0  |  0
Top