Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг ШҮҮХ ХУРАЛ энэ сард болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчилсан байдаг.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, өнгөрсөн зургаадугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокуророос Д.Эрдэнэбилэг нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. өрдөн байцаалтын явцад тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад өнгөрөгч тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байсан юм.

Энэ хугацаанд Д.Эрдэнэбилэгийн хууч өвчин сэдэрсэн тул эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсад зорчих шаардлагатай болсон хэмээн түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт хүргүүлж, улмаар хилийн хоригийг цуцалсан билээ. Ингээд Д.Эрдэнэбилэг өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсыг орхин гарсан гэх мэдээлэл бий. Харин түүнд холбогдох хавтаст хэргийг прокуророос албан ёсоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа ба хуульд зааснаар шүүх хурлын товыг хоёр долоо хоногийн дотор гаргах ёстой.

Түүнчлэн Д.Эрдэнэбилэг нарыг энэ сарын сүүлээр шүүх магадлалтай гэдгийг эх сурвалж хэллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.14) 2019 оны 09 сарын 20

Луйвар хийх болохоороо сэргэлэн, пээдийгээд л бүхнийг урдаа сөхрүүлэх гээд л.... Хэрэгт холбогдохоор үхээнц царайлаад элдэв өвчин яриад бүхнийг гуйж царай алдаад л..... энэ албан тушаалтан ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ бүгдийг нь ЦААЗЛА.

0  |  0
zochin(202.126.88.140) 2019 оны 09 сарын 16

odoo boltol shiideegvi bsan um u yast melhii shig umaa huun heleltseh hugatsaag n hvleej bgaa l da

0  |  1
Иргэн(202.131.228.114) 2019 оны 09 сарын 16

Яагаад дандаа шаадын,, дандаа худлаа шаахын танай сайт

0  |  0
Top