Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэд шалгарчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр 20 аж ахуйн нэгж, зургаан иргэн тодорч шагналыг нь гардуулжээ.

Монгол Улсад 191 мянга гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгаас 100 мянга гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж, нийслэлийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг  аж.

Татвар төлөгчдийн өдрүүд жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр шилдэг татвар төлөгчдийг тодруулдаг уламжлалтай.

Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн санхүү төрийн сангийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар оролцож, шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа.

Шилдэг татвар төлөгч иргэнээр Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Л.Болдхуяг, Т.Баясгалан, Л. Очин Сүрэн, Б.Чинбат нар шалгарчээ.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр дараах 20 байгууллага шалгарлаа

1.Жэйкобс инжэ Жэйкобс инжнэринг ХХК

2."Жи Си Ар монголиа’ ХХК

3.’НБИК" ХХК

4."Спэйшлайззд Карьер консалтинг" ХХК

5."Талх Чихэр" ХХК

6.Интэрнэйншл медикал Сентер ХХК

7.“Премиум конкрит” ХХК

8."Мөнххада" ХХК

9."Милко" ХХК

10.Нормет Монголиа ХХК

11.Медика монголиа ХХК

12."АОДЭ" ХХК

13."Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс ХХК

14."Монголиан транс ложистик" ХХК

15."Эм Эм Эс инженеринг" ХХК

16."Монголын ипотекийн корпорац ОССК" ХХК

17.Энержи Интернэншл ХХК

18.Монгол эм импекс концерн ХК

19."Замайн сервисиз"

20." Камминс монголиа инвенстмэнт" ХХК

Уламжлал  20 дахь жилдээ “Татвар- Хөгжлийн үндэс” уриан дор орон даяар зохион байгуулж, ийнхүү шилдгүүдээ шалгарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочтн(202.9.43.168) 2019 оны 05 сарын 23

ичэж үхмээр юм аа энэ их хурлын гишүүдээс. бөгс долоож пальдага царайлсан нөхдүүд энэ хэдэн малаас өөр татвараа шударгаар төлдөг хүмүүс байхгүй юм шиг л шоудаж байна. хэний ч танихгүй жирийн иргэдээс шалгаруул л да үхэрнүүдээ

0  |  0
Top