Бокс олимпийн гэр бүлдээ үлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Олон улсын олимпийн хорооноос авлига хээл хахууль, будлиантай шүүлт, мөнгө угаах хэрэгт холбогдсон Олон улсын сонирхогчдын боксын холбоотой хамтран ажиллахаа зогсоогоод байсан билээ. Ингэснээр бокс олимпийн төрлөөс хасагдах аюул нүүрлээд байсан.

Тэгвэл өчигдөр хуралдсан Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар боксын спортыг ирэх жил болох “Токио-2020” наадмын хөтөлбөрт үлдээх шийдвэр гаргалаа. Гэхдээ Олон улсын сонирхогчдын боксын холбооны гишүүнчлэлийг цуцалсан байна. Тиймээс олимпийн боксын тэмцээнийг өөр ямар нэг холбоо зохион байгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top