2019 оны нэгдүгээр улиралд 198829 иргэний саналыг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Засгийн газарт 2019 оны нэгдүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг танилцуулж байна.

Тайлант хугацаанд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 206262 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 198829 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлсэн нь 96.4 хувий үзүүлэлт аж.

Мөн 3007 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 740 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Үүнээс Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандаж 126765 иргэнээс өргөдөл, гомдол гаргаснаас 124622 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.3 хувийн үзүүлэлт юм байна.

Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 79497 иргэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлснээс74207өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 93.3 хувь болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top