Ямар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Спортын ертөнцөд баян эрхэм олон бий. Тэрбумтнууд дунд спортын баг эзэмших нь нэг ёсны нэр хүндийн хэрэг гэж хэлж болно. Ингээд хөлбөмбөгийн ямар багийн эзэн хамгийн баян бэ гэдгийг танилцуулья.

Чансааг Австрийн Дитрих Матешиц тэргүүлж байна. Дитрих 1944 онд төрсөн. "Red Bull”-ийн үүсгэн байгуулагчдын нэг. “Нью-Йорк Ред Буллз”, Зальцбург”, “Лейпциг”, “Ред Булл Бразил”, “Ред Булл Гана” багуудын эзэн.

Харин жагсаалтын 9-д бичигдсэн Хятадын тэрбумтан Чжан Цзиньдун Италийн “Интер” багийг эзэмшдэг.

Дитрих Матешиц (Нью-Йорк Ред Буллз, 17,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй)

Мансур бен Заид (Манчестер Сити, 17 тэрбум)

Андреа Аньелли (Ювентус, 10,4 тэрбум)

Филипп Аншульц (Лос-Анджелес Гэлакси, 10 тэрбум)

Роман Абрамович (Челси, 8,3 тэрбум)

Стэн Коренке (Арсенал, 6,4 тэрбум)

Насер Аль-Хелайфи (ПСЖ, 6,2 тэрбум)

Шахид Хан (Фулхэм, 5,4 тэрбум)

Чжан Цзиньдун (Интер, 5,2 тэрбум)

Жо Льюис (Тоттенхэм, 3, 8 тэрбум)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top