Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Дорнод бүсийн финалын тав дахь тоглолт өнөөдөр өглөө болж, “Торонто” баг “Милуоки”-ийг 105:99 харьцаатай буулган авлаа. Ингэснээр тэд 3 дараалан ялж, цувралыг 3-2 тэргүүлж эхэлсэн. “Торонто”-гийн Кавай Ленард 35 оноо авсан бол “Милуоки”-гийн од Яннис Адетокумбо 24 оноотой тоглолтыг дуусгажээ. Дорнод бүсийн финалын 6 дахь тоглолт 25-нд Торонтод болно. Багуудын хэн ялсан нь “Голден Стэйт”-тэй тоглох юм.
“Милуоки” – “Торонто” – 99:105 (32:22, 17:24, 26:26, 24:33)
“Милуоки”: Адетокумбо (24). Бледсоу (20). Брогдон (18 + 11 самбараас бөмбөг авалт).
“Торонто”: Ленард (35). Ванвлит (21). Лаури (17).
Цувралын харьцаа: 2-3 (108:100, 125:103, 112:118, 102:120, 99:105).
Сэтгэгдэл ( 0 )