Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Жагдагийн Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Тус шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж батлах юм.
Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн дагуу намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах ёстой. Тиймээс Үндэсний бодлогын хорооноос батламжилснаар Ж.Оюунбаатар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөх юм.
Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд одоогийн байдлаар тус тойрогт МАХН-аас намын дарга Н.Энхбаяр өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )