УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт /Хэнтий аймаг/ болох нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болоод байв. Гэвч тус тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэл эцэслэх өдөр Үндсэн хуулийн Цэцийн холбогдох шийдвэр гарснаар уг сонгууль больсон. Үндсэн хуулийн уг дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр \2019.06.13\ хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ингэснээр 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хэрхэх нь тодорхойгүй болов. Уг сонгуульд өрсөлдөхөө ил тод зарлаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр хэмээх улстөрчийг тойрон өрнөсөн сүүлийн хэдэн жилийн үйл явдлыг түшиглэн түүний хөргийг товчхон татлахыг оролдъё.
Төрийн эрх мэдэл 2016 оны ээлжит сонгуулиар МАН-д шилжсэний дараа төрийн төмөр нударга юун түрүүнд Н.Энхбаяртай нэг мөр хатуу тооцоо бодох гэж байгааг сануулсан үйл явдлууд өрнөж байсныг өдгөө бид мартжээ. Эрх мэдэлгүй, бүр эрх чөлөөгүй шахам 2012-2016 оныг үдсэн Н.Энхбаярт АТГ-аас шинэ хавтаст хэрэг үүсгэн хүчээр шахам байцаалт авахаар хөөцөлдөж байсныг хуучирсан мэдээнүүдээс харж болно доо. Чухамдаа шүдгүй арслангийн завьжнаас хоолны үлдэгдлээс өөр юу олох гэж тэгнэ вэ хэмээн асуумаар үйл явдлууд ар араасаа өнхөрч байсан нь учиртай ч байж уу? Тэр өнөөг хүртэл улс төрөөс яваагүйгээр барахгүй парламентад эргэн орж ирэхээр зэхэж байна.
МАН 2012 онд төрийн эрхээс буухын өмнөхөн Н.Энхбаярын хөлийг гозолзуулан оймсыг гялталзуулан баривчилсан ба үүний дараахан ээлжит сонгуулиар АН-д эрх мэдэл шилжин очсон билээ. Нэг үгээр бол түүний хэргийг хоёр төрийн нүүрэн дээр дамнан шалгаж, албан тушаалын гэх хэрэгт буруутган ял оноосон билээ. Гэвч Засгийн газар байгуулах эрх авсан АН-ын тухайн үеийн удирдлага МАН-тай хамтрахыг хойш тавьж, Н.Энхбаярын даргалж байсан МАХН-тай хамтран засаг байгуусан шүү дээ. Дарга нь шоронд суугаа улс төрийн намтай хамтарч засаг байгуулсныг нь буруутгах ч хэцүү, үгүй ч хэцүү байсан ба энэ байдлаараа нэг хэсэгтээ явсан билээ. Эцсийн эцэст АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай 2020 он хүртэл хамтарч ажиллах нууц гэрээ байгуулсан үндэслэлээр буруутан намын даргын суудлаасаа Шинэчлэлийн Засгийн газартайгаа хамт унаж байлаа...
Нэг үгээр бол Ардчилсан нам эрх барьж асан 2012-2016 онуудад МАХН-ын дарга Н.Энхбаяр үлгэрт нэг хөл гэрт, нөгөө хөл гадаа гэдэгчлэн ялтай ч юм шиг, ялгүй ч юм шиг явсан юм. Энэ хэрээрээ МАН-ыг тэр үед зовоосон байх. Наад зах нь 90 жилийн түүхийг нь МАХН нэртэй нь хамт “булааж” аваад гарсан. Эрх мэдлээс буусныхаа дараа өөрийг нь өндөрлөг бүрт хүргэж өгсөн унаган намаа хоёр хувааж, хонзогносон Н.Энхбаярт МАН яаж аятай байх билээ?!
Улс төрд хүрч болох бүх өндөр албан тушаалуудыг ээлжлэн хашиж, хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлаас буусан Н.Энхбаяр хоолондоо цадаагүй арслан аятай эргээд бүх юманд шунасан нь үнэн. Хэрэв улс төр, эрх мэдлийг “хоол” гэж үзвэл тэрбээр найрын бүх ширээг дамжсан атлаа ханаж цадаагүй мэт эргээд дээш мацахаар улайрч эхэлсэн нь үнэн. Өнөөдөр ч бас нөхөн сонгууль “голохгүй” өөрийгөө сойж яваа.
Ерөнхийлөгчийн суудлаас буусан хүн өнөөдрийг хүртэл их улс төрд эргэн ирэх арга зам бүрийг сүвэгчилсээр яваа гэдгээрээ анхаарал татдаг. Улс төрөөс гавьяаны амралтдаа гарч чадахгүй тэмцсээр яваа тэрбээр өөр дээрээ тэмцлийг далласаар яваа нь энэ. Тэмцээд байвал тэмцлийг л бий болгодог гэдгийг түүний сүүлийн жилүүдийн улс төрийн зовлонт түүх нь харуулах байх.
УИХ-ын ээлжит 2016 оны сонгуульд өөрөө нэр дэвших эрхгүй болмогц эхнэрээ зүтгүүлсэн түүний улайрсан тэмцэл улстөрийнхөнд байтугай олон нийтэд ч овилгогүй харагдаж байлаа. Түүнийг улстөрд “хаан” ч болгож чадсан, басхүү “хэн” ч биш болгож амжсан МАН-д өс хонзон өвөрлөсөн байхыг үгүйсгүй гэж ажиглагчид хэлдэг.
Үнэндээ бол эрх мэдэлгүй буюу зүйрлэвээс шүдгүй болсон арслан тэглээ гээд ч яах билээ. Түүнээс айх хэрэг юун гэж бодмоор. Гэвч түүний тэргүүлдэг МАХН-д сонгуулийн үр дүн парламентын нэг суудал авчирсан нь өдгөө АН-ын зөвлөлтэй хамтрахаар болоод байгаа О.Баасанхүү гишүүн. Энэ бол тоглоом байгаагүй юм. Түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшиж болох шаанс олдсон гэсэн үг.
Улс төрд хамгийн өндөр шатанд хүрсэн атлаа зодог тайлж чадахгүй өнөөдрийг хүртэл зовж байгаа Н.Энхбаяр залууст, ялангуяа улс төрд бэлтгэгдэж буй дараа үеийнхэндээ ямар үлгэр дууриалыг үзүүлж байгаа бол?! Магадгүй өнөөдрийнх шиг ингэтлээ улс төрд шунаагүй бол өдийд илүү нэр хүндтэй байх байсан гэж боддог. Түүний хөлийг гозолзуулсан, ял өгсөн бүх л хэрэг явдлынх төлөө, мөн төрийн тэргүүн байсных нь хувьд ард түмэн илүүтэй хайрлан хүндэтгэх байсныг үгүйсгэхгүй. Тэр хэрээр хүмүүсийн дунд хүндэтгэлийн арга хэмжээ бүрт уригдан очдог, халуун талархал хүртдэг “хуримын генерал” хийгээд явж байх байлаа. Улс төр, төрийн өндөр албанаас буусан эрхмүүдийг угтан авдаг хүндэтгэл дүүрэн тэрхүү хувь заяаг “хуримын генерал” гэж хэлдэг хэлц бий. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч маань даанч өөр тавилангаар өнөөдрийг хүргэж байна даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 25 )
Хат сууж халуун чулуу долоосон хүндээ. Энхбаярыг хаа ч хэзээ ч дэмжинээ. Энэ хүний үед Монгол өргүй байсан юм шүү.
2012 оноос хойш Элбэгдоржийн засаглалд улс орон мань хөнжсөнгүй ,өрөнд баригдаж өвчин зовлон үгүйрэл ядуурал хөмөр ч улс төрчид нь мафчиж хөлжих авилгажсан нийгмийг бий болгочоод хооронд нь яс хаяж хагарган монгол улсыг мөхөөхөр хрьд гарж хүзүүгээ сунгаж байгаа байх харин одоогийн ерөнхийлөгчөд хандахад ухаант мэргэн улс төрчөдтэйгээ зөвлөлдөн нэгдэж хамтрах ёстой өнгөрсөнтэй бүү шүргэлд ирэдүйгээ харсгаая
Энэ байгаа хумуусээс хол илуу сэтгэж боловсрол мэдэлгээрээ давамгайлж улсдаа хун арддаа зутгэххат суусан насандаа ирсэн тул улс терд зутгэх нь зев Араатны дуу сонссон нохой хуцдаг билээ Энэ хунээс зай барих асар том муу уйл байгаа болоод сонгогдох эрхийг нь олон жил хаслаа Сонгогдох боломж нь олдвол зев бодолтой шудрага олон дэмжнэ Дээрх бичвэр саваагуй нохой саранд гэгч зуйл
Enhbayriin ued ymar bsan odoo ymar baigaag boditoor harj bna. Ene metiin holsnii bicheeched songuuli dohohoor bur olon bolno. Enhbayriig odoo bol demjij bna. tsag hugatsaa haruullaa.
Энэ Эргуу сэтгуулч ямарч авцалдаагуй юу бичээд байгаа амьтан Бэ? Естой холсний бичээч ч хийж чадахгуй огор байна, ийм Эргуу юмнууд олон бол хэцуу байна даа
Энхбаярыг бол дэмжинэ шүү манангийнхан айгаад үхлээ аргагүй хүчирхэг толгой илүү хүн дээ ёр нь өөрөөс илүү хүнд дургүй өөдгүй араншинтай хүний оронцогууд
Түүх шүүх байх гэвч Н.Энхбаяр гуай өөрийг нь унагасан Ц.Элбэгдоржтойгоо тохироо хийдэг буруутсан, тэр үйлдэл нь өөрт нь итгэл үзүүлэх олон хүний дургүйцэх үйлдэл байсныг тооцоолоогүй. Харин Ц.Элбэгдорж дахиад л ашигласан даа.
Элбэгдоржтой МАНамынхан хуйвалдаж Энхбаярыг унагаагүй бол Оюутолгойн гэрээ Эрдэнэтийн 49% яагаад ч бусдын эрх ашигт нийцхээр болохгүй болох блаа
Biluu ihiig hiihiig husten bna taivan bailga
Vnendee bolimoor yumaa turiin bvhiil undurlugt garsan baij yu hiisiin ard tvmend unuudriin zovlong avchirjee eeehalag
Тэр Боргилмаа гэгч хөөрхийлөлтөй ч амьтан бол доо. Хэний үгийг дамжуудах гэж оролдоо юм бол доо. Монгол л хүн юм бол энэ улсынхаа төлөө, эх орноосоо урвагчидтай үхэнг үхтлээ, чадах бүхнээрээ тэмцэх ёстой. Үүнийг Энхбаяр харуулж байгаа бус уу? Анх Элбнгдорж, Хурц хоёр Энхбаярыг замаасаа зайлуулах гэж улайран зүтгэж, Сагсай гэгч түүнийг биелүүлснийг хүмүүс мартчихсан уу. Энхбаярыг авлигийг бий болгосон гэцгээдэг ч хэнд авлига өгсөн, хэнээс авлига авсан гэдгийг нь хэлсэн тодорхой юм байна уу? Нурсан байшан авсан, ном зөөсөн хэргээр яллаад дараа нь мэдлэг болоьсролгүй гээд сонгуульд оруулаагүй.
Энхбаярыг ноолох тусам улам өнгө орж байна даа, өнгөрсөн 10 жил доордсон гэхээс илүүтэй хат сууж хүрээгээ тэлж хүчирхэг болсон байх юм, эрх баригчид айж байгаа нь зөв өө зөв, ирэх сонгуулиар МАХН дийлэнх болох нь тэдний айдас шүү дээ
enhbayraas oor ymar eronhiilogch ene ulsad chni hund haragdahaar uy hiisen um be ergeed haritsuulhad enhbayraas oor oligtoi eronhiilogch alga oligtoi medlegtei hunch alga ene hun ergeed eronhiilogch bolno bolood elbegeeg estoi budaa bolgno buur moson tonilgno
enhbayraas oor ymar eronhiilogch ene ulsad chni hund haragdahaar uy hiisen um be ergeed haritsuulhad enhbayraas oor oligtoi eronhiilogch alga oligtoi medlegtei hunch alga ene hun ergeed eronhiilogch bolno bolood elbegeeg estoi budaa bolgno buur moson tonilgno
Боргилмаа гэгч авгай яггүй хөлсний бичээч болжээ. Өөрөөр амьдрах аргагүй болсон юм байхдаа.
Zov l bichsen b a. Ene hun orj ireed ergelt gargalaa yu? Hamag muuhai boloh bogs doloolgoh, tsunh bariulah, alban tushaal hudaldah, uzel bodloor n homorgolon halah, avilga abah, ogoh geed buhniig ehluulsen hun shu de! MAHNamiin gishuud geed heden mulguunuuddaa l burhan yum biz? Arai debshilttei irged hen gedgiig n medne shu de! Odoo bolih heregtei! Mongol tor aldaj onood yabj l b a.
Н.Энхбаяр гэртээ ач зээгээ тойруулаад ард олныхоо дунд сайхан амьдарч болдоггүй юм байх даа, монгол төрийн бүх л өндөр албыг сайнтай муутай хашисан болоо юм биш үү. Өс хонзон санаад байдаг бол болио нам мам гэж тоглоод яах юм МАХН таны нүүр царайгаар л оршиж байгаа та байхгүй бол хэн ч энэ намыг тоохгүй, олонд сайн муугаар танигдсан гарын таван хуруунд багтхаар идэвхтнүүдтэй ийм л нам шүү дээ. Та сонгуулиар нэг суудал авна тэгээд яах юм УИХ ыг баахан шүүмжилнэ , энэ нь гөлөг хуцхаас ч дор сонсогдохгүй юм биш үү. Танд гавьяа байгуулах нэг юм байна наад намаа төрлөх намд нь буцаагаад нийлүүлчих
Уунийг бичсэн Болормаа гэгч Нохойн бааснаас доор амьтан байна даа
Нэр усаа нуусан этгээд юу гэх гээд байгаам бол, Улс орон чинь гадныхны нолоонд орж, Торд байгаа хулгайчууд нь зовхон оорсдийнхоо эрх ашгийн толоо ажиллаж, ард Тумэн одроос одорт ядуурч яахаа мэдэхгуй хунд байдалд байна шуу Дээ, Энхбаяр Монголын ард тумнийхээ толоо зоригтой тэмцэж байна, булэг хулгайчууд Сонгуульд оруулахгуй байх гэж Ундсэн хуулийн цэцтэй хамтарч Энхбаярын эсрэг тэмцэж байгааг Монголын ард Тумэн хорсолтойгоор харж байна
Нэр усаа нуусан этгээд юу гэх гээд байгаам бол, Улс орон чинь гадныхны нолоонд орж, Торд байгаа хулгайчууд нь зовхон оорсдийнхоо эрх ашгийн толоо ажиллаж, ард Тумэн одроос одорт ядуурч яахаа мэдэхгуй хунд байдалд байна шуу Дээ, Энхбаяр Монголын ард тумнийхээ толоо зоригтой тэмцэж байна, булэг хулгайчууд Сонгуульд оруулахгуй байх гэж Ундсэн хуулийн цэцтэй хамтарч Энхбаярын эсрэг тэмцэж байгааг Монголын ард Тумэн хорсолтойгоор харж байна
энхбаяраас айгаад сонгууль саатуулав 20 онд махн ялаад мананг хуйхалж өгнө
”Бадарчин баярлах болоогүй” МАНАН-гийнхаан !