FIBA 3х3: Монголын шигшээ баг 1 ялж, 1 ялагдлаа

2019 оны 05 сарын 25

БНХАУ-ын Чангша хотод болж байгаа FIBA 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй эрэгтэй шигшээ багууд оролцож байна.  

Эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр хэсгийн эхний тоглолтоо Өмнөд Солонгосын багийн эсрэг хийж, 20:14 харьцаатай ялсан.  

Хэсгийн хоёр дахь тоглолтод Австралийн багт 8:21 ялагдсанаар хэсгээсээ хоёроор гарлаа. Эрэгтэйчүүдийн шигшээ баг 26-ны Ням гарагт 13:10 цагаас Иорданы багтай тоглоно.

Эмэгтэйчүүдийн баг өнөөдөр 15.15 цагаас Кыргызстан, 19:30 цагаас Казахстаны багтай тоглох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top