“Хөххот Гран При”: Монгол бөхчүүдийн барилдааны бичлэг

2019 оны 05 сарын 25

Өвөрмонголын Хөххотод энэ сарын 24-нд жүдо бөхийн Гран При тэмцээн эхэллээ. Тэмцээнд 43 орны 300 гаруй бөх өрсөлдөж байна. Эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын жингийн барилдаан болж өнгөрлөө.

Эрэгтэй

60 кг

1. КИМ Вон Жин (БНСУ)

2. ЯНГ Юнг Вел (Тайвань)

3. ЧОИ Ин Хьюк (БНСУ)

3. ОГУЗОВ Альберт (ОХУ)

Э.Ариунболд эхний тойрогт Хойд Солонгосын Пак Ён Намд цэвэр ялагдлаа.

66 кг

1. КИМ Гимхван (БНСУ)

2. ГРИГОРЯН Артем (ОХУ)

3. ЦАИ Минг Иен (Тайвань)

3. Ё.Басхүү (Монгол)

Г.Хэрлэн Португалийн Андрег даралтаар цэвэр ялсан.

Дараа нь Өмнөд Солонгосын Ким Гимхванд ялагдсан.

Дагах барилдаанд Тайванийн бөх Цаи Минг Иенд унаснаар тэмцээнээ дуусгалаа.

Ё.Басхүү эхлээд Хятадын бөх XUE Ziyang-ийг ялсан.

Хэсгийн аваргын төлөө Францын Даниэльтэй барилдаад цэвэр ялагдсан.

Дагах барилдаанд Азербайжаны Ибрахимов Исмайлийг ялсан.

 

Хүрэл медалийн төлөө ОХУ-ын Абдуллаг яллаа.

Эмэгтэй

48 кг

1. ЖОН Ю Сун (БНАСАУ)

2. КСИОНГ Юао (Хятад)

3. МЕНЦ Катарина (Герман)

3. РИШОНИ Шира (Израиль)

Э.Гэрэлмаа Мароккогийн Чакир Азизаг ялсан.

Дараа нь Хойд Солонгосын Жон Ю Сунд ялагдсан.

Дагах барилдаанд Германы Катарина Менцэд ялагдлаа.

Б.Ойдовчимэд эхний барилдаандаа Хятадын Юаод ялагдсан.

52 кг

1. АБЭ Үта (Япон)

2. ЦОПП Эвелин (Швейцарь)

3. ГУИКА Екатерина (Канад)

3. ПРИМО ГЕФЕН (Израиль)

Б.Хорлоодой эхний тойрогт Швейцарийн Кохерийг ялаад дараа нь Израилийн Примод унасан.

Л.Сосорбарам Польшийн Каролинаг давсан.

Хэсгийн аваргын төлөө Израилийн Кохенд вазаригаар ялагдлаа.

Дагах барилдаанд Румын улсын Читуд уналаа.

57 кг

1. КИМ Жин А (БНАСАУ)

2. МЕЖЕЦКАЯ Дарья (ОХУ)

3. КЛИМКАИТ Жессика (Канад)

3. ЛЮ Тонгжуан (Хятад)

Д.Сумьяа эхний барилдаандаа Хятадын Zhang Wen-д ялагдсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top