Хоошёорюү Зуны тэмцээнээ 4 даваатай өндөрлүүллээ

2019 оны 05 сарын 25

Макүшитагийн баруун жигүүрийн 4 дэх бөх, их аварга Асашёорюүгийн ахын хүү Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр Кизэнрюүг давж, 50 хувийн амжилтаа үзүүллээ. Хоошёорюү энэ башёд 2 давсныхаа дараа 3 дараалан унасан. Гэвч сүүлийн хоёр барилдаандаа ялснаар мэргэжлийн сүмод орсноосоо хойш найман башё дараалан 50 хувийн амжилт хийж байгаа нь энэ юм.

Макүшитагийн барууны 4-т бичигдэж байгаа тул ирэх тэмцээний банцүкэгээр зиндааныхаа дээд хэсэгт дэвшиж, амжилттай барилдвал есдүгээр сарын тэмцээнд сэкитори болох боломжтой боллоо.

Хоошёорюү “Бодсоноороо барилдаж чадсан ч өрсөлдөгч маань гэмтсэн нь харамсалтай. 50 хувийн амжилт үзүүлсэндээ баяртай байна. Бэлтгэлээ сайн хийж, жин нэмээд ирэх башёд сэкитори цолны төлөө үзэлцэнэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Хоошёорюү Томокацү

2018.01           Mаэзүмо         3-1                   

2018.03           Жонокүчи 19  6-1                   

2018.05           Жонидан 42   7-0 Түрүүлсэн           

2018.07           Санданмэ 42  6-1                   

2018.09           Mакүшита 56 4-3                   

2018.11           Mакүшита 49 6-1                   

2019.01           Mакүшита 21 5-2                   

2019.03           Mакүшита 7   4-3                   

2019.05           Mакүшита 4   4-3      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top