Хүүхдийнхээ төлөө гэртээ үзлэг хийгээрэй!!!

2019 оны 05 сарын 26

Гэртээ үзлэг хийгээрэй. Бид өөрсдөө мэдэхгүй зарим тохиолдолд хүүхдүүддээ аюултай орчин бүрдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ирэх 7 хоногийг "Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх 7 хоног"-оор зарлалаа. Энэ хүрээнд ээж, аавууд та бүхэн гэр гэртээ үзлэг хийхийг уриалж байна. Таны хүүхдэд аюултай халуун тогоо, ус буцалгагч, элдэв эм бэлдмэл, ахуйн хэрэглээний бодисууд, хайч хутгаа зохих газарт байршдаг эсэхийг анзаарч нэг хараарай. Энэ нь хүүхэд хамгаалахад оруулж байгаа таны багагүй хувь нэмэр юм.

Хүүхдэд аюулгүй амьдрах ахуй орчин, аюулгүй хөгжих нийгэм хэрэгтэй!!!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.217.31) 2019 оны 05 сарын 27

АЮУЛГҮЙ гээд засаач ээ наад агуулгаа.

0  |  0
Top