Монголын Чөлөөт бөхийн холбооноос сүүлийн 20 жилийн хугацаанд чөлөөт бөхийн Улсын аварга болсон тамирчдын нэрсийг нэгтгэн гаргасныг хүргэж байна. Нэмж дурдахад “Арж” грүппийн нэрэмжит 2019 оны чөлөөт бөхийн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод болсон. /Тэмцээний дүн мэдээг эргэн мэдээлнэ/
Залуучуудын УАШТ эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос эхлэн аваргаа тодруулж эхэлсэн түүхтэй. Эрэгтэйчүүдийн ангилалд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ С.Ганбаяр нар хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлсэн нь дээд амжилт юм. Өнөрөө гавьяат 2004, 2006-2008 онд аваргалж, С.Ганбаяр 2001-2004 онд жиндээ хэнд ч тахимаа өгөөгүй. Түүнчлэн өдгөө үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй ОУХМ Ө.Ууганбаяр 2001-2003, ОУХМ Д.Лхагвадорж 1999, 2000, 2002, ОУХМ Г.Шижир (Г.Идэрхүү) 2010-2012, ОУХМ З.Занабазар 2014-2016 онд гурван удаа дараалан түрүүлсэн байдаг.
Алдарт бөх Д.Оюунболд агсны шавь ОУХМ С.Ганбаяр 50, 58, 63, 66 гэсэн дөрвөн өөр жинд түрүүлсэн бол түүний дэвжээний ах, 2006 оны оюутны дэлхийн аварга ОУХМ Д.Лхагвадорж 54, 58, 63 гэсэн гурван өөр жинд аваргалж байв.
Эмэгтэйчүүдийн ангилалд Орхоны "Ирээдүйн одод"-оос гаралтай ОУХМ Б.Нямгэрэл 2011-2015 онд таван жил дараалан түрүүлж эвдэхэд бэрх амжилтыг тогтоосон. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 2007-2010, ОУХМ Г.Отгонжаргал 2012, 2014-2016, П.Номин-Эрдэнэ 2011-2014 онд дөрвөн удаа, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 2008-2010, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2007-2009, ОУХМ Ө.Нарангэрэл 2008-2010, Ц.Бямбазаяа 2009, 2011, 2012, Б.Даваасүрэн 2007, 2008, 2010, Э.Даваанасан 2016-2018 онд гурван удаа залуучуудын улсын аваргын алдрыг хүртэж байжээ. Сүүлийн 20 жилийн залуучуудын Монгол Улсын аваргуудыг танилцуулья.
ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА БӨХЧҮҮД
ЭРЭГТЭЙЧҮҮД
50 КГ: Баяраагийн Наранбаатар 1999, Дорлигийн Ганхуяг 2000, Санжаагийн Ганбаяр 2001, Энхсайханы Ням-Очир 2002, Гаадангийн Амархүү 2003, Пүрэвжавын Өнөрбат 2004, Дашийн Алтанхуяг 2005, Төмөрийн Даваахуяг 2006, 2007, Баярсайханы Батсүх 2008, Батболдын Номин 2009, Батжаргалын Төгс 2010, Батчулууны Майдар 2011, 2012, Цэрмаагийн Чинзориг 2013, Цэдэвийн Мандалсүрэн 2014, Аюушжавын Нэргүйбаатар 2015, Нармандахын Насанбуян 2016, 2017 он
55 КГ: Дугарсүрэнгийн Лхагвадорж 1999, Оюуны Шинэбилэг 2000, Өлзийбаярын Ууганбаяр 2001, 2002, 2003, Энхсайханы Ням-Очир 2004, Гаадангийн Амархүү 2005, Ёндонпүрэвийн Батдархан 2006, Дамдинбазарын Цогтбаатар 2007, Баатарын Мөнхбаатар 2008, Содномдашийн Батболд 2009, Батболдын Номин 2010, Эрдэнэбатын Бэхбаяр 2011, Бат-Эрдэнийн Мөнхбат 2012, Гансүхийн Отгонбаатар 2013, Занданбудын Занабазар 2014, 2015, 2016, Батсайханы Ариунболд 2017, Болдын Түмэнцогт (57 кг) 2018 он
60 КГ: Даваасамбуугийн Эрдэнэбат 1999, Дугарсүрэнгийн Лхагвадорж 2000, Сэнгэдоржийн Сүхбаатар 2001, Санжаагийн Ганбаяр 2002, Цагаанбаатарын Оюунболд 2003, 2004, Эрдэнэцогтын Хэрлэн 2005, Пүрэвжавын Өнөрбат 2006, Батчулууны Анхбаяр 2007, Энхбатын Эрдэнэбаяр 2008, Хишигнямын Ундрахбаяр 2009, Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 2010, 2011, Түмэнбилэгийн Түвшинтулга 2012, Цэрмаагийн Чингис 2013, Болдмаагийн Бат-Эрдэнэ 2014, Сармандахын Билгүүн 2015, Алтансувдын Мөнх-Эрдэнэ 2016, Цэвээнсүрэнгийн Цогбадрах 2017, Бямбасүрэнгийн Ууганбаяр 2018 он
66 КГ: Шараагийн Энхбаяр 1999 (63 кг), Даваанямын Эрдэнэтулга 1999 (69 кг), Энхтайваны Баярсайхан 2000, 2001 (63 кг), Чулуундаваагийн Мөнхбаяр (69 кг), Даваасамбуугийн Эрдэнэбат 2001 (69 кг), Дугарсүрэнгийн Лхагвадорж 2002 (63 кг), Буянжавын Батзориг 2002 (69 кг), Санжаагийн Ганбаяр 2003, 2004, Доржваанчигийн Гомбодорж 2003 (69 кг), Нармандахын Наранбаатар 2005, Энхбаярын Золбоо 2006, Пүрэвжавын Өнөрбат 2007, 2008, Сүрэнжавын Шинэбаяр 2009, Гантулгын Шижир 2010, 2011, 2012, Эрдэнэбатын Тэмүүжин 2013, Ганболдын Төрболд 2014, Чойдогжамцын Жамсранжав 2015, Хуягтбаатарын Хишигбат 2016, Төмөр-Очирын Тулга 2017, 2018 (70 кг), Батчулууны Баасанням 2018 он
74 КГ: Наранцэцэгийн Бүрэнбаатар 1999 (76 кг), Баттуяагийн Батчулуун 2000, 2001, Баярсайханы Батжаргал 2002, Чагнаадоржийн Ганзориг 2003, Доржваанчигийн Гомбодорж 2004, Доржваанчигийн Түгждорж 2005, Пүрвээгийн Өсөхбаатар 2006, Мягмарсүрэнгийн Батмөнх 2007, 2008, Оргодолын Үйтүмэн 2009, Гомбодоржийн Пүрэвдорж 2010, Болор-Эрдэнийн Номиндалай 2011, Баатарын Нямбаяр 2012, Баасанцогтын Өлзийсайхан 2013, Энхтөрийн Мөнх-Эрдэнэ 2014, Бат-Эрдэнийн Бямбадорж 2015, Занданбудын Сумъяабазар 2016, 2017, Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 2018, Баасандоржийн Цэрэндаш (79 кг) 2018 он
84 КГ: Отгоны Эрдэнэбат 1999 (83 кг), Баярын Баярдорж 2000, Жаргалын Мягмарсүрэн 2001, Түвшинтөрийн Энхтайван 2002, Цэрэндоржийн Нямдорж 2003, 2004, Ядамсүрэнгийн Алтантулга 2005, Найданпүрэвийн Цэрэнчунт 2006, 2008, Г.Ганзориг 2007, Амарын Батмөнх 2009, Доржхандын Хүдэрбулга 2010, Чинболдын Идэрбаяр 2011, Болор-Эрдэнийн Номиндалай 2012, Ганболдын Төрмөнх 2013, Баатарын Нямбаяр 2014, Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ 2015, Төмөрбатын Мөнгөншагай 2016, Мөнхбаатарын Цогтгэрэл 2017, Энхтүвшингийн Батмагнай 2018 он
96 КГ: Мишкагийн Бат-Отгон 1999, Түвшинтөрийн Энхтуяа 2000, Жанчивын Отгонбаяр 2001, Батмөнхийн Сүхбаатар 2002, Түвшинтөрийн Энхтайван 2003, Баасансүрэнгийн Мөнхбат 2004, Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2005, Бат-Очирын Одгэрэл 2006, Бямбадоржийн Заяамандах 2007, Ганболдын Ганням 2008, Нацагсүрэнгийн Золбоо 2009, 2010 (+96 кг), Гэлиймаагийн Биндэръяа 2011, Хүрэлбаатарын Оргилболд 2012, Энхбаатарын Төгөлдөр 2013, Наранцогтын Билгүүн 2014, Ганболдын Төрмөнх 2015, Баттулгын Нямсамбуу, 2016, Чинбатын Алтангэрэл 2017, 2018 (92 кг), Төмөрбатын Мөнгөншагай 2018 он
120 КГ: Дагвадоржийн Азжаргал 1999, О.Батжаргал 2001, Эрдэнэбатын Зоригтбаатар 2002, Ц.Ганзориг 2003, Чотонгийн Баянмөнх 2004, Энхтөгсийн Оюунболд 2011, 2012, Батбаярын Даваа-Очир 2013, Энхтөрийн Мөнхбаатар 2014, Баасангийн Эрдэнэбаатар 2015, Мөнхбатын Жамсрандорж 2016, Мөнхтөрийн Лхагвагэрэл 2017, 2018 он
ЭМЭГТЭЙЧҮҮД
44 КГ: Пүрэвдоржийн Цолмон 2007, Эрдэнэсүхийн Нарангэрэл 2008, 2009, 2010, Эрдэнэчимэгийн Болор-Эрдэнэ 2011, Ганбаатарын Отгонжаргал 2012, Ганболдын Мөнхцэцэг 2013, Лхагвагийн Баттогтох 2014, 2015, Ганбаатарын Пүрэвсүрэн 2016, 2017 он
48 КГ: Баярмагнайгийн Даваасүрэн 2007, 2008, 2010, Цогтбаатарын Бямбазаяа 2009, 2011, 2012, Цогт-Очирын Намуунцэцэг 2013, 2016, Ганбаатарын Отгонжаргал 2014, 2015, Цогт-Очирын Намуунцэцэг 2016, Буяндалайн Чимгээ 2017, Нандинцэцэгийн Анударь (50 кг) 2018 он
51 КГ: Даваасүхийн Отгонцэцэг 2007, 2008, 2009, 2010, Эрхэмбаярын Даваачимэг 2011, 2012, Батбаатарын Мөнхтуяа 2013, 2014, Болормаагийн Дөлгөөн 2016, Тэгшбаярын Ариунзаяа 2017, Батбаатарын Энхцэцэг он
55 КГ: Х.Бат-Эрдэнэ 2007, Энхбаярын Цэвэгмид 2008, Сүндэвийн Бямбацэрэн 2009, Батбаатарын Номин-Эрдэнэ 2010, 2011, Алтанцэцэгийн Батцэцэг 2012, 2014, Пүрэвдоржийн Орхон 2013, Буян-Өлзийн Буянхишиг 2015, Ганбаатарын Отгонжаргал 2016, Бат-Очирын Болортуяа 2017, Баяраагийн Халиунаа 2018 он
59 КГ: Гансүхийн Номинзул 2007, Соронзонболдын Батцэцэг 2008, 2009, 2010, Баатарзоригийн Батцэцэг 2011, Сүхээгийн Цэрэнчимэд 2012, 2014, Энхбатын Гантуяа 2013, 2015, Пүрэвийн Отгонбаяр 2016, Бат-Оршихын Болор-Эрдэнэ 2017, Болдсайханы Хонгорзул (57 кг), Өлзийсайханы Пүрэвсүрэн 2018 он
63 КГ: Чагнаадоржийн Нарангарав 2007, Цэрэндоржийн Баярзаяа 2008, Шархүүгийн Түмэнцэцэг 2009, 2010, Бүрнээбаатарын Нямгэрэл 2011, 2012, 2013, 2014, Хүрэлхүүгийн Болортуяа 2016, Баярбаатарын Сарнай 2017, Наранцацралтын Энхтуяа 2018, Дэлгэрцогтын Түмэнхүслэн (65 кг) 2018 он
67 КГ: Очирбатын Насанбурмаа 2007, 2008, 2009, Содномын Пүрэвхүү 2010, Отгонбатын Оюунтуяа 2011, 2012, Баатарзоригийн Батцэцэг 2013, Отгонхүүгийн Оюунгэрэл 2014 , Бүрнээбаатарын Нямгэрэл 2015, Энх-Амарын Даваанасан 2016, 2017, 2018 он
72 КГ: Цэндсүрэнгийн Одмаа 2007, Батболдын Буянжаргал 2008, Батсайханы Наранчимэг 2009, 2010, Буянжаргалын Даваацэрэн 2011, 2012, Пүрвээгийн Номин-Эрдэнэ 2012, 2013, 2014, 2015, Мөнхбатын Хишигмаа 2016, Бямбадоржийн Цэцэгбаяр 2017, Батболдын Намуунзаяа 2018, Ганбатын Ариунжаргал (76 кг) 2018 он
Сэтгэгдэл ( 1 )
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913