Өсвөр насны охид чуулж байна

2019 оны 05 сарын 26

"Содон мөрөөдөл" ТББ-аас санаачлан Сонгинохайрхан дүүргийн охидыг хамруулсан "Life Thon" өсвөр насны охидын хөгжлийн чуулганыг өнөөдөр /2019.05.26/ тус дүүрэгт зохион байгуулж байна. Чуулганд тухайн дүүргийн 10, 11-р ангийн охид оролцож байгаа юм.

Өсвөр насны охидын зөв төлөвшил, эерэг хандлагын төлөөх чуулганд СХД-ийн Боловролын хэлтэс, Эмэгтэйчүүд, гэр бүл хөгжлийн “Хамтын хүч” төв, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг оролцож байна.  Арга хэмжээнд өмгөөлөгч Р.Булгамаа, Rapper Jee буюу Э.Мөнх-Эрдэнэ, дуучин С.Гантогоо, жүжигчин Э.Ууганбаяр зэрэг нийгэм, урлаг соёлын шилдэг төлөөллүүд оролцож, охидын зөв манлайллыг дэмжихэд өөрийн дуу хоолойг хүргэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top