“Торонто” анх удаагаа финалд шалгарлаа

2019 оны 05 сарын 27

Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигийн Дорнод бүсийн финалын зургаа дахь тоглолт өчигдөр Торонтод болж, “Торонто Рэпторс” баг ялалт байгуулснаар түүхэндээ анх удаа финалын шатанд шалгарч үлдлээ.  

"Торонто" баг "Милуоки"– ийг 100:94 (18:31, 25:19, 28:26, 29:18) ялсан байна. Ялагчдаас хамгийн их оноо авсан нь 27 оноотой Кавай Леонард байсан бол “Милуоки”-гийн Яннис Адетокунбо 21 оноо авчээ. Лигийн финалд тэд “Голден Стэйт” багтай тоглох юм. Эхэлж дөрөв ялсан баг Лигийн аварга болно.

5-р сарын 31, 09:00. "Торонто" – "Голден Стэйт"

6-р сарын 3, 08:00. "Торонто" – "Голден Стэйт"

6-р сарын 6, 09:00. "Голден Стэйт" – "Торонто"

6-р сарын 8, 09:00. "Голден Стэйт" – "Торонто"

6-р сарын 11, 09:00. "Торонто" – "Голден Стэйт"

6-р сарын 14, 09:00. "Голден Стэйт" – "Торонто"

6-р сарын 17, 08:00. "Торонто" – "Голден Стэйт"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top