Арсен Венгер Японд очиж магадгүй

2019 оны 05 сарын 27

Английн “Арсенал" багийн дасгалжуулагч асан Арсен Венгер Японы "Виссел Кобе" багийг удирдаж магадгүй байгаа талаар Goal.com мэдээлжээ.

"Виссел Кобе" 69 настай Венгертэй 2021 он хүртэл гэрээ байгуулан, жилд дөрвөн сая еврогийн цалин амалсан байна. Венгер "Арсенал" багийг 1996 оноос 2018 он хүртэл удирдсан. Гурван удаа Английн аварга болж, долоон удаа Цомын эзэн болж байв.

Венгер урьд нь Японд ажиллаж байсан туршлагатай. 1995 онд Нагоя хотын "Нагоя Грампус" багийг Эзэн хааны Цомын эзэн болгож, Японы лигэд түрүүлж байсан юм. "Виссел Кобе" баг одоогийн байдлаар Японы АШТ-д 12 тоглож, аравхан оноотой 16 дугаар байр эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top