Италийн олон өдрийн дугуйн "Жиро д'Итали" уралдааны 14 дэх гараанд “Movistar” багийн эквадор дугуйчин Ричард Карапас түрүүллээ. Нийт 131 км замыг Карапас дөрвөн цаг, хоёр минут, 23 секундэд туулсан байна. Хоёрдугаар байрт Их Британийн “Mitchelton-Scott” багийн Саймон Йейтс (хоцролт 1.32), гуравдугаар байрт “Bahrain-Merida” багийн итали тамирчин Винченцо Нибали (+1.54) оржээ.
Нийлбэр дүнгээр Карапас 58 цаг 35 минут 34 секундын амжилтаар тэргүүлж, Словений Примож Роглич (Team Jumbo - Visma; +0.07), Нибали (+1.47) нар удаалаж байна.
Энэ жилийн "Жиро д'Итали" уралдаан Итали, Сан Мариногийн нутгаар нийт 3578,8 км зам туулж байна. Уралдаан зургадугаар сарын 2-нд Веронад өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 0 )