3х3 сагсан бөмбөг: Монголын багийн БҮХ ТОГЛОЛТЫН бичлэг

2019 оны 05 сарын 27

БНХАУ-д тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болж, өчигдөр /2019.05.26/ өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй баг шилдэг дөрвөн багт орсон сайхан амжилт үзүүллээ. Сагсчин залууст маань Токиогийн олимпод амжилттай оролцох том ирээдүй тодорч эхэллээ гэж болохоор байна. 
 

Манай эрэгтэй сагсан бөмбөгчид тивийн аваргын финалд гурван жил дараалан шалгарсан цорын ганц баг болсноос гадна энэ жил эрэгтэй, эмэгтэй баг хамтдаа анх удаа шилдэг 4-т багтлаа. Эрэгтэйчүүд 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Сүүлийн хоёр жилийн финалд манай баг Австралийн шигшээтэй тааран ялагдсан. Казахстан, Кыргызстан зэрэг багаас ур чадвар илт давуу ч Австралийн шигшээд дараалан ялагдаад байгаа. Энэ багийн эсрэг илүү сайн тактик боловсруулах хэрэгтэй байгаа нь ажиглагдлаа.

Энэ жилийн тэмцээний “Шилдэг 3 тоглогч”-ийн нэгээр Монгол улсын шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням нэрлэгдсэн байна.

Mонгол – Өмнөд Солонгос 20-14

Монгол – Австрали 8-21

Монгол – Йордан 21 - 16

Монгол – Казахстан 21-13

Монгол – Австрали 9-21

Эмэгтэй баг шилдэг 4-т шалгарсан.

Монгол – Кыргызстан 19-5

Монгол – Казахстан 14-17

Монгол – Туркменистан 17-15

Монгол – Австрали 15-21 хагас шигшээ

Хүрэл медалийн төлөө тоглолт Монгол – Япон 14-21

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top