Видео: Найдвартай Н.Түвшинбаяр болон бусад монгол бөхчүүдийн барилдааны бичлэг

2019 оны 05 сарын 27

Өвөрмонголын Хөххотод энэ сарын 24-26-нд жүдо бөхийн Гран При тэмцээн явагдлаа.  Тэмцээнд 43 орны 300 гаруй бөх өрсөлдөж, Өмнөд, Хойд Солонгосын жүдочид маш амжилттай оролцсон. Харин манай бөхчүүд 1 мөнгө, 2 хүрэл медаль авсан амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.

73 кг

1. ХЕЙДАРОВ Хидаят (Азербайжан)

2. СКВОРЦОВ Виктор (АНЭУ)

3. МАРГЕЛИДОН Артур (Канад)

3. ВАНДТКЕ Игор (Герман)

Ц.Цогтбаатар эхний тойрогт Канадын BOUCHARD-д цэвэр ялагдсан.

Г.Одбаяр Хонконгийн бөхийг эхний тойрогт ялсан.

Дараа нь Германы Вандкед унан, тэмцээнээ дуусгасан.

81 кг

1. МОЛАЕИ Саеид (Иран)

2. ФҮЖИВАРА Сотаро (Япон)

3. И Сунгхо (БНСУ)

3. РЕССЕЛЛ Доминик (Герман)

О.Ууганбаатар Өмнөд Солонгосын Лимийг иппон ялсан.

Канадын BRIAND Etienne-ийг давж, хэсэгтээ тэргүүлсэн.

Хагас шигшээд Ираны Молаеид унасан.

Хүрлийн төлөө БНСУ-ын И Сунгход өвдөг шороодлоо.

Н.Дагвасүрэн Кыргызстаны Золоевт эхний тойрогт ялагдсан.

90 кг

1. НАГАСАВА Кэнта (Япон)

2. МАЙДОВ Немажйа (Серби)

3. ПАПУНАШВИЛИ Георги (Гүрж)

3. СИЛЬВА МОРАЛЕС Иван Фелипе (Куба)

Г.Алтанбагана Перугийн бөхийг даваад Японы Нагасавад унасан.

Дагах барилдаанд Кубын Силва Моралест ялагдлаа.

Э.Мөнхжаргал Хятадын WANG Xuewen-ийг эхний тойрогт давсан.

Дараа нь Чехийн Кламмертийг ялсан.

Хэсгийн аваргын төлөө Германы Триффельд иппон цэвэр ялагдсан.

Дагах барилдаанд Швейцарийн GROSSKLAUS Ciril-д уналаа.

100 кг

1. ЧО Гухам (БНСУ)

2. ФЛЕТЧЕР Венжамин (Ирланд)

3. ФРЕЙ Карл-Ричард (Герман)

3. Л.Отгонбаатар (Монгол)

Л.Отгонбаатар эхний тойрогт Өвөрмонголын Эрхэмбатыг ялсан.

Канадын REYES Kyle-г давж, С хэсгээ тэргүүлсэн.

Хагас шигшээд Израилын Бинжамин Флечерт өвдөг шороодсон.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Арман Адамианыг ялж, шагналын тавцанд гарсан.

+100 кг

1. КИМ Минджонг (БНСУ)

2. Н.Түвшинбаяр (Монгол)

3. КРПАЛЕК Лукас (Чех)

3. МАТИАШВИЛИ Левани (Гүрж)

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Хөххотод манай бөхчүүдээс хамгийн сайн барилдсан нь. Ёстой л “Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр” нэрээ баталлаа.

Эхлээд Кыргызстаны Б.Токтогоновыг даралтаар цэвэр ялсан.

Дараа нь ОХУ-ын Ален Цховребовыг ялж, хэсгээ тэргүүлсэн.  

Хагас шигшээд Германы Йонас Фрэйтэй таарч, өвдөг шороодуулсан.

Аваргын төлөө Өмнөд Солонгосын Ким Мин Жонд ялагдсанаар мөнгөн медальтай үлдсэн.

Энэ жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр эхний барилдаандаа Германы Йонас Фрэйд унсан байна.

Эмэгтэй

63 кг

1. ТРАЙДОШ Мартина(Герман)

2. ТАНГ Жинг (Хятад)

3. НОҮЧИ Аими (Япон)

3. ЯНГ Жин (Хятад)

Б.Ганхайч эхний барилдаандаа Данийн Олсенд уналаа.

70 кг

1. НИЗОЭ Саки (Япон)

2. БЕРНХОЛМ Анна (Швед)

3. СКОЦЦИОМАРРО Жованна (Герман)

3. ЗУПАНЧИЧ Келита (Канад)

С.Лхагвадулам эхний тойрогт Хойд Солонгосын KWON-д унасан.

Харин Ц.Энхчимэг Япрны Сакид ялагдсан.

78 кг

1. ПОСВИТ Фанни Естелль (Франц)

2. ВАГНЕР Анна Мария (Герман)

3. АНТОМАРЧИ Каллема (Куба)

3. МА Женжао (Хятад)

О.Мөнхцэцэг Францын TCHEUMEO-д унаад тэмцээнийг орхисон.

Б.Эрдэнэт-Од Японы Такаямад ялагдсан.

+78 кг

1. ОРТИЗ Идалис (Куба)

2. АКИБА Майя (Япон)

3. КУЕЛБС Жасмин (Герман)

3. КСЮ Шиян (Хятад)

Д.НоминзулОХУ-ын Чибисовад эхний барилдаандаа ялагджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.26.44) 2019 оны 05 сарын 27

Beltgelee bainga togtmol hiij bail daa bas gargasan amjiltandaa bardamnalgui uuriiguu sain daichilj Mongoliin neriig urgusun shig urguj yav l daa beltegel beltegel bas dahin beltgel. Jaahan amjiltandaa bardamnah hereggui. Daind yalaltiig tsusaa ursgaj baij avchirdag bol sportod yalaltiig hulsuu ursgaj baij avchirdag gedgiig urgelj sanaj yav ugluu bosohdoo unuudur hiih beltgeldee tangarag urguj bai tegej baij delhiid terguulne amjilt

0  |  0
zochin(66.181.166.36) 2019 оны 05 сарын 27

avarga maani joohon gene aldsan shuu. sagsuuralgui, sain bodoj, hyanamgai baih heregtei. ooriigoo mundag gej bodood biee tooj l bolohgui. byaraar yalagdsan bol bas yahav, ooroosoo 16 duu huuhded uhaanaar yalagdana l gedeg ichgvter shuu. tsaashid anhaarna biz

0  |  0
Top