Буудлагын Дэлхийн Цомын тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Германд өчигдөр /2019.05.27/ “Мюнхен-2019 Дэлхийн Цом” тэмцээн болж, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Х.Уртнасан оролцсон ч олимпын эрх авч чадсангүй.
Эмэгтэйчүүдийн спорт гар буу ( 25 м )
Нийт 108 тамирчин оролцсон.
1.Р.Сарноват.Энэтхэг 586 + 37
2.О.Костевич Украин. 590 + 36
3.А.Бонева Болгар. 587 + 26
...19.О.Гүндэгмаа 580 оноо
...44.Ц.Мөнхзул. 574
...60.Х.Уртнасан. 570
Дараагийн олимпын эрх олгох тэмцээн наймдугаар сард Рио-де-Жанейрод ( Бразил ) болно. Харин олимпын эрхийн сүүлийн боломж есдүгээр сард Катарын Дохад болох Азийн АШТ юм.
Мюнхенд болсон тэмцээнд гавьяат тамирчин Д.Мөнхбаярын энэтхэг шавь Р.Сарноват түрүүлж, “Токио 2020” наадмын эрхээ авлаа. "Барселона-1992”, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 2017 оноос Энэтхэгийн шигшээ багт ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Хүмүүс минь юмыг бодитойгоор нь хар. Монголын буудлагын холбооны удирдлага Мөнхбаярыг хавчиж, гадуурхаж гадагшаа явахаас өөр аргагүйд хүргэсэн гэдгийг сана. Өнөөгийн эрх мэдэлтнүүд өөрөөсөө илүү хүмүүст дургүй, аль чадахаараа дарамталж, холдуулж зайлуулдаг нь хайран сайхан залуусаа алдахад хүргэж байгааг ойлгох хэрэгтэй шүү. Манай залуучууд сэтгэлийн тэнхээ муутай, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж чаддаггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй харийн номлолыг дагагчид болж хувираад байгаа нь тун харамсалтай.
Urvagch! Mongoloosoo urvasan gadaad huntei gerlej hor nairuulah hun osgoj baijee! Mongoldoo bitgii ireerei!