БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Азийн улс орнуудын соёл иргэншлийн чуулга уулзалт” сэдэвт Олон улсын хурал болж тус хуралд 30 гаруй орны 120 төлөөлөгч оролцсон юм. Энэхүү хурлын нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлсэн нь ямархан цар хүрээтэй хурал болсныг илтгэх бөгөөд тэрбээр “Азийн улс орнууд хамтран ажиллаж, харилцан ойлголцож Азийн соёл иргэншлийн ирээдүйг бүтээх”-ийг уриаллаа.
Азидаа томд тооцогдох тус хуралд Монгол Улсаас Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор, профессор Л.Хайсандай, Улаанбаатарын их сургуулийн захирал доктор (SC.D), профессор С.Байгалсайхан, Археологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Д.Эрдэнэбаатар, Химийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхцэцэг нар оролцсон юм. Ийнхүү 30 гаруй орны 120 төлөөлөгч оролцсон хурлын индэр дээрээс доктор (SC.D), профессор С.Байгалсайхан баяр хүргэж үг хэлэв. Мөнхүү хуралд зориулсан урлагийн их цэнгүүн “Шувууны үүр” спортын цогцолборт болж манай төлөөлөгчид Бээжингийн төвийн Үндэстний Их сургуульд зочилж Улаанбаатарын их сургууль дээр Угсаатан судлалын төв нээх гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүгээрээ хоёр орны үндэсний их сургуулиуд хооронд хамтран ажиллах нэгэн том гүүр нээгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )