Конте Италийн “Интер” багийг удирдана

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Италийн хөлбөмбөгийн “Интер” баг шинэ дасгалжуулагчаараа “Челси” багийн дасгалжуулагч асан Антонио Контег сонгожээ. Шинэ дасгалжуулагчийг энэ Лхагва гарагт албан ёсоор танилцуулах юм.  

Конте жилд 12 сая еврогийн цалинтай 3 жилийн гэрээ байгуулна. Ойрын үед түүнийг “Интер” багийн эзэн, Хятадын тэрбумтан Чжан Цзиньдун хүлээн авч уулзах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top