ОЛОН ӨНГӨ: Айдас хүйдэс

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Өглөө бүр би мэдээний сайтуудаар хэрэн хэсдэг. Маш удаан хугацаа өнгөрч, айдас төрөөд. Байгаль орчин, хүүхэд хүчирхийлэл, амиа хорлолт, зам тээврийн осол... Өмнө нь ер үзэж, харж байгаагүй зүйлсийг зүрх минь мэдэрсээр. Бас ч гэж нас биед хүрч, юу болох, юу болохгүйд дүгнэлт хийх хэмжээнд хүрсэндээ гэж алив бүхний учрыг олох гэж хичээх ч аливаа зүйлийн учир мэдэхгүй, ойлгохгүй хүүхдүүдийн өмнөөс айсаар л байна.

Ийм хэрцгий нийгэм яаж бий болов, хэн буруутай вэ? Эрх мэдэлтэн, цагаан захтнуудын шунал, хүсэл биднийг ямар ирээдүй рүү хөтөлнө вэ? Залуу үе биднийг ямар нийгэм хүмүүжүүлж байна вэ? Бид яг энэ хэв маягаараа цааш явсаар байх уу? Хоёр амьтай мэт яагаад тийм зүйлийг өөртөө зөвшөөрч, хорвоог орхино вэ, найзууд минь...

Яагаад эх орон байгаль орчноо хэмлэн зовооно вэ. Ганцаархнаа амьдарч байгаа мэт яагаад ирээдүй рүү нулимна вэ? Би айж байна хийгээгүй хэргээ үүрч “аавын хаалга” татах, сэтгэл баясгах байгалийг харийн орноос эрэх, хүн бүхний байнгын хэрэглээ болох усаа хэтэвчиндээ захирагдан хэрэглэх цаг ойртож байгаа юм шиг мэдрэмж төрдөг боллоо. 

Нүдэнд оч гийтэл ярьдаг ах нар хаалганы цаана гараад хуруугаа гозойлгосоор л байх уу? Хүн бүр аав, ээж болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэхийн тулд амьдардаг байх. Гэвч ямар ирээдүйд итгэж, нийгмийн хандлагыг үл тоон, хойч үеэ, үр удмаа бий болгох вэ? Тийм зориг даанч алга даа, гоё хувцастай, цэвэрхэн, ганган ах эгч нар минь...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top