Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг ахлагчаа сольжээ. Ирэх зургадугаар сарын 14-нд Бразилид эхлэх “Америкийн Цом-2019” тэмцээнд Бразилийн шигшээ багийг хамгаалагч Дани Алвес ахлах болно.
Шигшээ багийн дасгалжуулагч Тите энэ талаар Неймар, Алвес нарт биечлэн мэдэгдсэн гэнэ. Ямар учраас Неймараас ахлагчийн туузыг авсан талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Дани Алвес шигшээ багт нийт 107 тоглож, долоон гоол оруулж байв.
“Америкийн Цом-2019” тэмцээн долдугаар сарын 7 хүртэл үргэлжилнэ. Бразилийн шигшээ баг Боливи, Венесуэл, Перугийн багтай нэг хэсэгт орсон байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )