Н.Энхбаяр: Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зарласан явдал нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцээс шийдвэрлээд байгаа. Үүнтэй холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн Цэцийг хуулиа дээдлэх байх гэж харсан. Гэхдээ МАН тодорхой хүмүүст даалгавар өгч Цэцээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. Цэц жүжиг тоглолоо. Цэц онолын шүүх байх ёстой. Германы Үндсэн хуулийн Цэц онолын шүүх байдаг. Онолоороо явбал ард түмний сонгох эрх нэгдүгээрт байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа.  Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээр тавих ёстой. Манай Үндсэн хууль дампуурсныг Үндсэн хуулийн Цэц зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад байгаа юм. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, ядуу гэр бүлийг орон сууцаар хангана, байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаа юм.МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. ҮХЦ-ийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Сонгуулийг Засгийн газрын нөөц хөрөнгөөр явуулах гэж байгаа нь Үндсэн хууль зөрчлөө гэнэ. Өмнөх бүх нөхөн сонгуулийг хөрөнгөнөөс гаргадаг. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байна. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу орлоо. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэй хүнийг хүчиндэж байсан бол ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна. Харамсалтай нь шинэ МАНАН төрлөө” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас дараах асуултад хариулт авлаа.

-Та нэр дэвшихэд ялах магадлал өндөртэй юу?

-Би сайн хэлж мэдэхгүй. Хэнтийн ард түмэнд л сонгох эрхийг нь олго. АН өчигдөр Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн. МАН Хэнтийг боловсролын газрын дарга н.Мөнхцэцэг гэж эмэгтэйгээ дэвшүүл, тэрэнд зориулж хууль өөрчилсөн. Тэгээд өрсөлдье.

-Засгийн газрын нөөц хөрөнгөөс сонгуулийн зардал гаргах нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Нөхөн сонгууль дандаа Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлж байсан. Урьдчилж төсвийн санхүүжилт тааж тусгах боломжгүй. Үндсэн хуулиар УИХ 76 гишүүнтэй байх ёстой. Гэтэл санаатайгаар сонгуулийг хойшлуулж, 75 гишүүнтэй яваад байна.Залуу гэр бүлийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар үнэгүй хангана. Дээд боловсролыг үнэгүй болгоно. Шүүх засаглалыг ард түмэн сонгоно. Сонгогч номер нэг, төр засгийн эрх мэдэл ард түмний гарт байнга байна.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochi n(66.181.161.78) 2019 оны 05 сарын 29

Odoo songuuliar yadgii enhwayr guai ta odoo wolnoo zonoglood chabgants shig ilvv dutuu yum hutsaj suudgaa woli ybsan shig y b

0  |  0
Ан-ын гишүүн(202.179.26.163) 2019 оны 05 сарын 29

Шинэ МАНАН гэж яриад байгаа хүмүүс чинь чиний амийг аварсан байх шүү. Түүнээс биш, Элбэгдорж бол чамайг цааш харуулахаар аль хэдийнээ шийдсэн байсан шүү. Юмны учрыг сайн олж яриарай. Энэ бол гашуун ч гэсэн үнэн. Сонгууль гэж бидний татвар төлөгчдийн мөнгөнөөс 387 саяыг авч та нар алдарших , архидуулахад зарцуулагдана шүү дээ. Тэртээ тэргүй таны хэлдэгээр саналыг нь худалдааад авчих юм чинь тийм сонгууль хийэ яах юм. Харин шинэ дээд үндсэн хуулиа ард түмнээр батлуулчхаад томоохон тэмцэлд орвол дээр биш үү?

0  |  0
Хммм(202.9.43.138) 2019 оны 05 сарын 29

Энхбаяр энхболд баяр сү батболд эрдэнэбат нтр төрд бсн цагт төр нь төр шиг ард түмэн нь эвтэй хүчтэй улс хөгжлийн гараан дээр ирж бсн юм бн. Гадны хэвлэлд сүүлийн үед монгол мундаг улс төрчдөө хөөснөөр төр нь дарангуйлал болж тэргүүнүүд нь хийсэн гэмт хэрэгтээ тохирсон хууль санаачилдаг болсон мөддөө хөгжихл яриад хэрэггүй маш харамсалтай гэж бичсэн бдг болчиж. Яг үнэн ард түмнээрээ тоглож худлаа попорч бгаад 20 онд ялна гэж бвал эндүүрэл. Сошиалаар цацагдах худал зүйлд бүү автаач иргэдээ!!! Женко хүрэлсүхтэнгүүт гарснаар монгол сүйрч эхэллээ

0  |  1
Зочин(64.119.17.165) 2019 оны 05 сарын 29

Хэнтийн сонгууль бүтээн байгуулалтын ажил биш сүйд болох хэрэггүй. Монголд 1тойргоор УИХын 21гишүүн байж. Гишүүд нь Барууны зарим хөгжилтэй орон шиг дунд сургуулийн багшийн цалинтай . Өдөрт гэрээсээ хоолоо авчирч иддэг. Нийтийн тээврээр зорчдог болгочихвол төр засаг руу шуналтнууд тэмүүлдэггүй болно. Монгол хагжинө

0  |  0
Ард(202.9.43.3) 2019 оны 05 сарын 29

Хүн байх үедээ байсан шиг байгаад явсан бол явсан шиг явдаг байх ёстой. ОДоо улс төр шинэ үеийг нэхэж байнаа.

1  |  0
Manant (172.58.40.223) 2019 оны 05 сарын 28

Ui shine manan huuchin manan chini arilaagui bn tanii buyanaar.

1  |  0
намбар(66.181.161.113) 2019 оны 05 сарын 28

ялтан хөгшин болих болиосой далд ороосой

0  |  0
Zochin(202.120.235.80) 2019 оны 05 сарын 28

УЛСЫН ЕРӨНХИЙ АВИЛГАЧ АСАН НАМБАРЫН ЭНХБАЯРААР МОНГОЛ ДУТААГҮЙ

0  |  0
Zochin(202.120.235.80) 2019 оны 05 сарын 28

УЛСЫН ЕРӨНХИЙ АВИЛГАЧ АСАН НАМБАРЫН ЭНХБАЯРААР МОНГОЛ ДУТААГҮЙ

0  |  0
tui(66.181.161.25) 2019 оны 05 сарын 28

MAXN GEJ BXGUI. NEG XULGAICHIIG DAGASAN DOLDOINUUD

2  |  0
говь(43.228.128.195) 2019 оны 05 сарын 28

Сонгууль хэрэггүй ээ Энэ их хурал ингээд дуусаг Өөрсдөө тарах гэж бж юун нөхөн сонгууль энэ тэр Энхбаяр гуай одоо болих хэрэгтэй шүү Хан байснаа ялтан болоод эргээд гишүүн болно гэх шиг

3  |  0
Irgen(59.153.115.144) 2019 оны 05 сарын 28

Odoo songuuli yawuulah yamar ch hereggui erdened buur hereggui enhbayar duugai baisan deer

1  |  0
Enkol(73.83.84.234) 2019 оны 05 сарын 28

Manang diilehguiee ta nar.

0  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 05 сарын 28

Эрүүл ухаантай хүн байвал ҮХЦ рүү дайрч давшлаад хэрэггүй ээ?! Одоо сонгууль явуулах ч хэрэггүй?! Хайран мөнгө хөрөнгө гарздах юм л болно?! Харин тэгсний оронд ганц цэцэрлэгч болов барих хэрэгтэйшдээ?!

3  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 05 сарын 28

Эрүүл ухаантай хүн байвал ҮХЦ рүү дайрч давшлаад хэрэггүй ээ?! Одоо сонгууль явуулах ч хэрэггүй?! Хайран мөнгө хөрөнгө гарздах юм л болно?! Харин тэгсний оронд ганц цэцэрлэгч болов барих хэрэгтэйшдээ?!

4  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 05 сарын 28

Эрүүл ухаантай хүн байвал ҮХЦ рүү дайрч давшлаад хэрэггүй ээ?! Одоо сонгууль явуулах ч хэрэггүй?! Хайран мөнгө хөрөнгө гарздах юм л болно?! Харин тэгсний оронд ганц цэцэрлэгч болов барих хэрэгтэйшдээ?!

3  |  0
б(66.181.160.60) 2019 оны 05 сарын 28

зайл зайл чиний хэрэг байгүй

1  |  0
Top