Н.Энхбаяр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн шиг хийхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2019.06.28/ сэтгүүлчдэд хандан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн шиг хийх хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Энэ тухайгаа тайлбарлахдаа “УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, иргэний хөдөлгөөний байгууллагуудын өргөн оролцоотойгоор ард түмний санал асуулга явуулах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж болох юм” гэв. Тэрбээр “Төлөөллийн ардчиллаар бус нийт ард түмнээсээ асууж Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт хийхийг сануулж байна. Нэг нам дангаараа хийж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж байгаа бол хийсэн шиг хийгээч. Зүйл, заалт болгон нь хэдэн хүнд үр нөлөөл үзүүлж байгаа үндэслэлээ гаргах хэрэгтэй. 27 жилийн турш улс төрийн хямралд оруулж ирсэн дутагдлуудыг нь засаач. Хүн болгонд үр өгөөжөө өгсөн нэмэлт, өөрчлөлт болгооч. Ард түмний чөлөөт, шударга хэлэлцүүлгээр, санал асуулгаар шийдээч” хэмээсэн юм.

Мөн “Байгалийн баялгийг хуваарилахдаа Үндсэн хуульд ямар ч гоё үг бичээд ард түмэнд үр өгөөжөө өгч чадахгүй байна. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байна. Ард түмэн анхдагч, төр засаг хоёрдогч гэх онолын зарчмыг Үндсэн хуульд суулгамаар байна. Одоо явж байгаа төр засаг анхдагч, хоёрдугаарт гадаадынхан, гуравдугаарт мал сүрэг, дөрөвдүгээрт ард түмэн гэсэн тогтолцоогоо өөрчлөөч. Шүүх будилаантай байгууллага болчихлоо. 125 сая ам.долларыг 17 шүүгч авсан байж магадгүй гэсэн хардлага нийгэмд төрчихлөө. Шүүх шударга биш байна. Өөрчлөх хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөөг бататгаж, эрүүдэн шүүлтээс ангид байх хэрэгтэй. Ардчиллын баян бүрд гэж тодорхойлж байгаа газарт эрүүдэн шүүлт байх ёсгүй. Нийгмийг цочроосон үзэгдлүүд болж байна. Үүнийг засъя. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ бүхнийг засах боломжтой” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xaxa(66.181.161.10) 2019 оны 06 сарын 28

dongos zailoo

1  |  0
zochin(103.26.195.224) 2019 оны 06 сарын 28

ene nukhur l dutaw gej ,

1  |  0
Top