СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр зүй бусаар хорогдсон малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах байсныг энэ сарын 23-ны өдөр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн.
Тус махнаас 7 дээж авч Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв лабораторид шинжлүүлэхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй, зүй бусаар хорогдсон малын мах болохыг тогтоолоо.
Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдэнэ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ТМ ЭКО компанийхан хам хэрэгтнүүд . Зөвшөөрлийг хурааж эздийг нь Хятад хүнд монгол иргэдийг хордуулан хороох санаатай , тэдэнд боломж олгосон хэргээр эрүү үүсгэ!