Японы Нара хотын малын эмч нар үхсэн бугын ходоодноос дөрвөн кг гялгар уут гаргаж авчээ.
Нара хотын Буга хамгаалах ассоциацын мэдээлснээр, энэ нь амьтан гялгар уут идсэний улмаас үхэж буй анхны тохиолдол бус гэнэ. 2018 оны сүүлээр бас нэг буга ийм шалтгаанаар үхсэн тохиолдол гарч байжээ.
Нара хот гудамжаар нь чөлөөтэй бэлчих олон тооны бугаараа алдартай. 2018 онд гэхэд тэднийг үзэх гэж хоёр сая жуулчин тус хотод ирж байжээ. Жуулчид тус хотод тусгайлан зардаг будааны жигнэмэгээр бугыг хооллодог байна.
Малын эмч нар буга идэж буй зүйлээ ялгах чадваргүй тул жуулчид болгоомжтой байж, амьтдад энэрэнгүй хандахыг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )