Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаана, юу болох вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр тун удахгүй болох гэж байна. Харин та хайртай бяцхан үрсээ хаана, хэрхэн баярлуулахаа төлөвлөж амжаагүй л явна уу? Тийм бол анхаарлаа нааш хандуулаарай.

Аами, Таами хоёрын гурван насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэхэд бэлэн үү? Тэд бяцхан үрсийн хамтаар төрсөн өдрийнхөө баярыг энэ сарын 31 болон 6-р сарын 1,2-ны өдрийн 11.00, 14.00, 17.00 цагаас "White Rock Center"-т тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  

Тасалбарын үнэ: 15,000 төгрөг

 

 "Ишиг хөөрхөн" хүүхдийн концерт 2019.06.01-ны 10:00, 12:00 цагуудаас  "Улсын Драмын Эрдмийн Театр"-т болох гэж байна. Үндэсний урлагийн их театрын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын энэхүү концерт 90 минут үргэлжлэх ажээ. 

Тасалбарын үнэ: 5000 төгрөг

 

 

"Корпрейт Конвеншн Центр"-т "Корпрейт Хүүхдийн Баяр" дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. 2019.06.01-ны өдрийн 11:00 болон 16:00 цагаас зохион байгуулагдах уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрийг угталтын амттан, хөгжөөнд тоглоом, үлгэрийн баатруудын үзүүлбэр, хамгийн гоё бэлэг хүлээж байгаа ажээ. 

Тасалбарын үнэ: 40.000 төгрөг 

Холбогдох утас: 80104092, 94119021, 88661138 

 

 

Өсвөр насныханд зориулан Монголын 3x3  Сагсан Бөмбөгийн Холбооноос "FIBA 3x3 U18 World Cup" спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. 2019.06.01-ээс 06.09-ны хооронд зохион байгуулагдах тус арга хэмжээг 2-оос дээш насны хүүхдүүд үзэж сонирхох боломжтой.  

Тасалбарын үнэ: 5000 төгрөг

 

 

Улсын Драмын Эрдмийн Театрт "Бардам туулай" хүүхдийн жүжиг 6 сарын 01-ны 14:00, 16:00 цагаас тоглогдох бөгөөд нийтдээ 60 минут үргэлжлэх тус жүжгийн тасалбар 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Холбогдох утас: 7011-8187, 7011-5154

 

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 6-р сарын 01, 02-ны өдрийн 17:00 цагт Игорь Морозовын "Амттаны доктор" хүүхдийн балет тоглогдох гэж байна. 90 минут үргэлжлэх энэхүү тоглолтын тасалбар 10.000-30.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. 

 

 

2019.06.01-ны өдөр Чингис Хааны Морьт Хөшөө цогцолборын гадаа талбайд үлгэрийн баатар, язгуур урлагийн тоглолт хосолсон арга хэмжээ болох ажээ. Үнэ төлбөргүй тоглогдох тус арга хэмжээний үеэр олон төрлийн амттан худалдаалагдах бөгөөд хөгжөөнт тоглоомуудаар бяцхан үрсээ баярлуулах боломжтой. 

 

 

"Maxmall" худалдааны төвд 2019.06.01-ны өдөр хүүхэд багачуудад зориулсан "Тобот&Консуни"-ийн найзуудын баяр болох гэж байна. Үнэ төлбөргүй зохион байгуулагдах тус арга хэмжээнд ирсэн хүүхдүүд "Бургер хэн сайн идэх вэ", "К-поп бүжгийн тэмцээн"-д оролцож, циркийн үзүүлбэр үзэн нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top