Нийслэл Улаанбаатар хотод замбараагүй газар олголтыг цэгцлэх асуудлыг өнөөдрийн /2019.05.29/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Аливаа төлөвлөлтгүй асуудалд захиргааны арга хэрэглэж байж урт хугацааны төлөвлөлт хийх шаардлага үүсч байна. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа, түгжрэл улстөрчид оролцсон замбараагүй газар олголтоос үүссэн гэж үзэхээс аргагүй. Тиймээс өнгөрсөн 27 жилийн үйл явдлыг цэгцлэх шаардлага гарч байна” хэмээгээд хууль бус олгосон газруудыг нэрлэв.
Үүнд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар Улаанбаатар хотын банканд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, Тагнуулын ерөнхий газрын өмнөх 0.24 га, Улаанбаатар зочид буудлын өмнө 1.8 га, МУИС-ийн өмнөх 0.12 га, Драмын театрын зүүн талын 0.04 га талбайг тус бүр таван жилээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг газрууд орж байгаа аж.
Засгийн газрын зүгээс ирэх даваа гарагт нийслэлийн удирдлагуудтай хамтран зөвшөөрөлгүй олгосон газруудын эрхийг цуцалж, улмаар зарим объектив буулгах асуудлыг тавих гэнэ.
“Ингэж байж сургамж болно” гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэв.
Тэрбээр “Бид дараагийн 27 жил өмнөх 27 жил шиг явах юм бол Улаанбаатар хот эргэж босохооргүй хүндэрнэ. Өнөөдөр Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын цогцолбор” зочид буудлын цогцолбор барих гээд оролдож байна. Төрийн тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл олгох ёсгүй. Гэхдээ хувийн хэвшил хөрөнгөө оруулаад явж байна. Мөн Зайсан орчимд баригдсан хорооллууд бүгд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан. Энэ бүх асуудлыг нэгдсэн байдлаар цэгцэлнэ. Ирэх даваа гарагаас шийдвэр гаргах болно” гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Oyun-Erdene hunii nurluu egts harj baigaad l dtuu,dumimag ,del sul medeend shutej negnee gutgeh,doromjloh, yas undes garal uusleer ni yalgavarlan gaduurhah geed niigmiin setgel zuig zusen zuiliin es bus,huuli bus uildleer saarmagjuulj huvi huniig bosoh argagui boltol ni hararaar budah ajliig Oyun-Erdene ooroo biechlen zohion baiguulaad zogsohgui niigmiig buheld ni hii hooson undes muutai huurmag medeelleer bombogdoj ur dund ni irged tord, shuuhed,emnelegt geh meteer buheld ni ul itgeltsliin baidald hurgelee.Onoodor mongold hulgai hiideggui, hudal yaridaggui hun gej negch baihgui met bolloo.

улаанбаатар банк гэж хамаг өөдтэй болгоныг авсан чөтгөр гэж хэлэхээр болж дээ