Дорнодын харваачид шилдгээ тодрууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Энэ сарын 24-26-нд Үндэсний сурын Дорнод аймгийн аварга шалгаруулах сур харвааны тэмцээн Чойбалсан хотын Сурын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний сурын аймгийн аварга шалгаруулах цуваа харвааны шилдгүүд:

Эмэгтэй харваачдаас:

1. Тэргүүн байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Э.Оюунжаргал,

2. Дэд байранд - Монгол Улсын Гарамгай харваач Ч.Гандаваа,

3. Гутгаар байранд - Сумын мэргэн Д.Дуламханд,

4. Дөтгөөр байранд - Сумын мэргэн Б.Ууганчимэг,

5. Тавдугаар байранд - Спортын мастер, аймгийн Гоц харваач Б.Ганчимэг.

Эрэгтэй харваачдаас:

1. Тэргүүн байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Д.Бамбалдорж,

2. Дэд байранд - Спортын мастер Б.Мөнхбамбар,

3. Гутгаар байранд - Залуу харваач Д.Ариунболд,

4. Дөтгөөр байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхбат,

5. Тавдугаар байранд - Аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадорж нар тус тус шалгарлаа.

Багийн харваанд Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Хэрлэн, Цагаан-Овоо сумд, Сүхбаатар аймгийн зэрэг нийт 7 багийн 98 харваачид цэц мэргэнээ сорьсноос:

1. Тэргүүн байранд Цагаан-Овоо сумын баг харваачид,

2. Дэд байранд Дашбалбар сумын баг харваачид,

3. Гутгаар байранд Баяндун сумын баг харваачид,

4. Дөтгөөр байранд Сүхбаатар аймгийн баг харваачид тус тус шалгарлаа гэж Дорнод аймгийн Сурын холбоо мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top