АНУ-ын Хойд Каролина мужийн нийслэл Роли хотод ирэх есдүгээр сард Казахстанд болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох шигшээ багийг тодруулах эхний шатны сонгон шалгаруулалт боллоо. Ролид болсон тэмцээнд Томас Гилман (57 кг), Тайлер Графф (61 кг), Зейн Ретерфорд (65 кг), Жеймс Грин (70 кг), Исайя Мартинес (74 кг), Алекс Дирингер (79 кг), Пэт Дауни (86 кг), Бо Никал (92 кг), Кивен Гадсон (97 кг), Гейбл Стивсон (125 кг) нар түрүүлсэн байна.
Энэ бөхчүүд эхний шатнаас чөлөөлөгдсөн 2018 оны дэлхийн аваргын тэмцээний медальтнуудтай халз барилдаан хийх юм. Жо Колон (61 кг), Жордан Барроуз (74 кг), Кайл Дейк (79 кг), Дэвид Тейлор (86 кг), Жейден Кокс (92 кг), Кайл Снайдер (97 кг), Ник Гваздовски (125 кг) нар тэднийг хүлээж байна. ДАШТ-д медаль аваагүй гурван жинд энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Дэйтон Фикс (57 кг), Янни Диакомихалис (65 кг), Райан Дикин (70 кг) нар оролцоно.
Халз барилдаанд эхэлж хоёр ялсан бөхчүүд шигээ багт багтаж, Казахстаныг зорих болно. Барилдаан зургадугаар сарын 8-нд Ратгерс (Нью-Жерси), зургадугаар сарын 15-нд Линкольнд (Небраска) явагдана. Дэвид Тейлор гэмтсэн тул Пэт Даунитай барилдахгүй боллоо.
Рутгерс (6-р сарын 8)
65 кг. Зейн Ретерфорд – Янни Диакомихалис
79 кг. Алекс Дирингер – Кайл Дейк
86 кг. Пэт Дауни – Дэвид Тейлор
92 кг. Бо Никал – Жейден Кокс
125 кг. Гейбл Стивесон – Ник Гвазовски
Линкольн (6-р сарын 15)
57 кг. Томас Гилман – Дэйтон Фикс
61 кг. Тайлер Графф – Жо Колон
70 кг. Жеймс Грин – Райан Дикин
74 кг. Исайя Мартинес – Жордан Барроуз
97 кг. Кивен Гадсон – Кайл Снайдер
Сэтгэгдэл ( 0 )