Асашёорюү цэвэр алтан одонгоор шагнуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Украин улсын спортын олон улсын “Алтан Мангуст” шагналын энэ жилийн эзнээр мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж шалгарчээ. Энэхүү шагналыг “Мангуст” олон нийтийн байгууллагын тэргүүн, Украины грэпплингийн холбооны ерөнхийлөгч, Украины гавьяат дасгалжуулагч Магомед Магдиев санаачилсан юм.

Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус шагналыг олгох ёслол есдүгээр сарын 7-нд Одесса хотод болно. Цэвэр алтаар хийсэн одонгоор шагнана гэж зохион байгуулагчид мэдээллээ.

“Одесса медиа” агентлагийн сурвалжлагч Марина Жигалюк их аваргатай холбогдож, тодруулга авсан байна.

-Асашёорюү хурц дайчин барилдаанаараа алдартай байсан. Та маш богино хугацаанд өндөр амжилт гаргасан. Яаж ингэж чадав?

-Би зорилго, мөрөөдлөө хамгийн түрүүнд тавьж, биелүүлэхийн төлөө зүтгэдэг байсан. Мянга гаруй жилийн түүхтэй сүмо бөхийн ёкозүна болж чадсандаа баяртай байдаг. Амжилтад хүрсэн ямар нэг нууц байхгүй. Тамирчдад зөвлөхөд өөртөө зорилго тавь. Тэгээд зорилгоо биелүүлэхийн тулд чадах бүх зүйлээ хий гэж зөвлөмөөр байна.

-Та одоо залуу бөхчүүдтэй ажиллаж байна. Ямар хүн жинхэнэ аварга болдог вэ?

-Хувийн туршлагаасаа харахад залуу тамирчдад дэмжлэг маш чухал байдаг. Сүмод анх орж байсан үеэ дурсан санаад би залуу бөхчүүдийг дэмжихээр шийдсэн. Тэдэнд мэдлэг, ур чадвар заахаас гадна шинэ боломж олгохыг хичээдэг. Сайн багш, санхүүгийн тусламжгүйгээр их спортод орох хэцүү. Украинд спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд ажиллаж байгаа “Мангуст” байгууллагад талархсанаа илэрхийлье. Аварга болоход хэрэгтэй зан чанар гэвэл маш хөдөлмөрч байх ёстой. Мөн дайчин, эрэлхэг зориг их чухал. Өрсөлдөгчөө хүндэлж, хайрлаж байх хэрэгтэй.  

-Та “Алтан Мангуст” шагнал хүртлээ.

-Энэ шагналыг авсандаа их баяртай байна. “Мангуст” байгууллагын ерөнхийлөгч Магомед Магдиевт Украин улсад очих боломж олгосонд баярлалаа. Энэ шагнал тамирчдад урам зориг олгодог. Украин улсад энх тайван, аз жаргал, ялалт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bvnvn(202.21.117.34) 2019 оны 05 сарын 31

МАШ УХААЛАГ ОНОВЧТОЙ ҮГТЭЙ ШҮҮ

0  |  0
Загдаа(202.9.42.14) 2019 оны 06 сарын 02

Энэ этгээдэд яагаад өгдөг юм Самуурайн нэг муу сумо шүү дээ.Ямар Монгол улсын төрийн далбааг мандуулж үзсэн биш.

1  |  4
J(59.153.115.178) 2019 оны 05 сарын 30

Ymar zaluu buhtei ajillaj bgaa ym bol?

0  |  0
ИХ АВАРГА Д. ДАГВААД(202.9.42.6) 2019 оны 06 сарын 01

ЗА АВАРГА МИНЬ УКРАИНЫ ШИНЭ ЕРЕНХИЙЛЕГЧТЭЙ УУЛЗААД МОНГОЛ ЕСООР ЯРИЛЦААД ЭРДЭНЭТЭД ЕНГЕРЕЕСЕН БАГА НАСЫГ НЬ ДУРСААД ЭХ ОРОНД НЬ ДАЙНЫГ НЬ ЗОГСООГООД ИРЭЭРЭЙ!!! ТЭГЭЭД ЭНХ ТАЙВНЫ ЭЛЧ БОЛООРОЙ!!! МАНАЙ УЛС ДАЙНД ДУРГУЙ АРД ТYМЭНТЭЙ БИЛЭЭ

2  |  0
НАРАН(103.9.90.50) 2019 оны 06 сарын 01

ШАГНУУЛАХ ГАВЬЯАТАЙ ХҮН

5  |  0
Panama (203.91.115.54) 2019 оны 06 сарын 01

Davgaa aguu avarga shuu uvurvuts hun shuu amjilt delhii martaagui l yum bn

4  |  0
Зочин(202.5.200.148) 2019 оны 06 сарын 01

ХИЙМОРЬ ХИЙМОРЬ. Сайн явах санааных. Хүсэл, сонирхол, тэмүүлэл, тэсвэр, уйгагүй хөдөлмөрийн үр шим эрт орой хэзээ нэг цагт ирдэг л учиртай. Бахдамаар сайхан хүү. Монголын ИХ ХҮҮд баяр өргөнөө өө

1  |  0
би(103.9.90.98) 2019 оны 06 сарын 01

Хийморьтой эр хүн дээ

1  |  0
d(66.181.181.179) 2019 оны 06 сарын 01

saihaan saihan

1  |  0
Top