Хүүхдээ хэрхэн эерэгээр хүмүүжүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

“Хүүхдийн хүмүүжил” гэдэг үг биднийг үргэлж бодол болгож, эргэлзээ төрүүлж, барьц алдуулан сорьж, яагаад гэдэг асуултуудаар булж байдаг. Тэгвэл энэ асуултуудад мэргэжлийнхэн хариулт өгсөн нэгэн гарын авлага хэвлэгдэн гарчээ. “Оддарьяа сан”-гаас санаачлан бэлтгэн гаргасан “Хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэх гарын авлага”-ын танилцуулах уулзалт  энэ сарын 29-нд “Интер ном”-д боллоо. Тус сангийн зөвлөх, Улсын 3 дугаар  Төв Эмнэлгийн сэтгэл засалч эмч, АУ-ны магистр Ч.Ганцэцэг АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх хугацаандаа тус сангийн гадаад эмч мэргэжилтнүүдийг ахлан 0-8 настай хүүхдүүдийн өсөлт болон тархины хөгжлийг танилцуулах замаар насанд хүрэгчид, эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилын дэмжлэг үзүүлэх энэхүү гарын авлагыг боловсруулсан ажээ. “Энэхүү гарын авлагатай танилцсанаар томчууд маань хүлээцтэй, энэрэнгүй, бусдыг ойлгож хүндэлдэг хандлага зан төлөвийг эргэн тойрныхоо бага балчруудад үлгэрлэж, хичээл зүтгэл гаргавал бидний зорилго биелэх юм. Цаашид бид жишээ баримт, судалгаа дүгнэлтээр баяжуулж хичээл сургалтын цогц хөтөлбөр бэлтгэж хүргэхээр ажиллаж байна“ хэмээн “Оддарьяа сангийнхан нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
220 мянгатынхан(103.9.90.50) 2019 оны 05 сарын 31

Мундаг хүүхэн шүү. Амжилт хүсье

0  |  0
Top