ОЛОН ӨНГӨ: Ээждээ очлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид өдрийн сурвалжлага бэлтгэхээр очлоо. Хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулах өдөрлөг энд төлөвлөгдсөн байсан юм. Арга хэмжээ эхлэхийг хүлээж суухдаа л сэтгэл өмөрч эхлэв. Хоёроос дөрөвдүгээр ангийн бололтой ах дүү хоёртой эхлээд таарлаа. Ах нь өөртөө ахадсан том хайрцагтай зүйл, дүү нь гялгар ууттай бэлэг барьсан байв. Тэд эмээтэйгээ иржээ. Ээждээ яарсан хөвгүүд хорих ангийн өндөр хашаа, бат бөх төмөр хаалга руу зэлнээсээ алдуурсан унага шиг л гүйв. Харгалзагч тэдэнд хаалга онгойлгож өгөхөд цаанаа тор, саадтай  хашаа руу хурдан морьд шиг л хар эрчээрээ гүйлээ. Тэднийг хашаанд ороход адилхан хувцастай олон ээжүүд угтсан нь мэдээж.

Хөвгүүд ээжийгээ харцаараа хайсаар... Харин ээж хэдийнэ хөвгүүдээ таньж, нулимсаа барьж дийлэлгүй суув. Хайртай үрсээ тэврээд үнсэх хүсэл байвч эрхээ хасуулсан ээж сандал дээрээсээ боссонгүй. Яг энэ мөчийн харц, яг энэ үеийн сэтгэлийн хүч ямар эмзэглэм... Хэдэн хормын дараа уйлж суусан ээжид хүүхдүүдтэйгээ уулзах боломж гарч, хүү эхийгээ санаж бэтгэрсэн сэтгэлээ хур бороо мэт асган, энгэрт нь наалдлаа.  Гантай жил бороо орох шиг, ган тайлж хангай сэргэх мэт нүдэнд тогтсон гуниг түр боловч арилав. Нүдэн дээр тэд аз жаргалд умбаж байлаа. Гэвч... Гэвч тэд удаан хамт байхгүй. Уулзаад салах хатуухан тавиланг туулж яваа. Нэг хормын алдаа, нэг удаагийн уур бухимдал, нэг л удаа тунгааж бодоогүй үйлдэл ингэж хүйтэн хананы цаана хэнийг ч байсан аваачдаг. Эх үрс хагацан холддог. Энэ ямар хатуу үнэн бэ.  Энэ хорвоод эх үрс хамтдаа, элэг бүтэн байвал өөр юу ч хүсмээргүй санагдах ямар хатуу тавилан бэ... Ээжүүдээс, энхрий үрсээс муу бүхэн хол байг ээ.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eej(150.129.140.83) 2019 оны 06 сарын 05

hoorhiidoo bayraaraa eej aavtaigaa yvj bga huuhdudig harad ymar ih guniglasan bol eviide nylh amitad hetsuu umada

0  |  0
Eej(150.129.140.83) 2019 оны 06 сарын 05

hoorhiidoo bayraaraa eej aavtaigaa yvj bga huuhdudig harad ymar ih guniglasan bol eviide nylh amitad hetsuu umada

0  |  0
d.tsetsgee(66.181.161.4) 2019 оны 06 сарын 05

hoorhii doo emegtei hvnii zowlon dundrah bishde zvreh shimshirch bn shv

0  |  0
Соёлоо(202.131.226.117) 2019 оны 06 сарын 04

Ямар ч хэцүү юм вэ. уншиж чадахгүй л уйллаа. Энэ ээжийн сэтгэл.....

0  |  0
Ээж (211.36.141.12) 2019 оны 06 сарын 07

Миний ойрхоны хүн ягл ингэж харамсалтайгаар ял эдлэж байсан юм.Ямар сайн ээж ямар сайн хүн байсаныг зөвхөн түүнийг таньдаг хүмүүсл мэднэ бодохоорл өмнөөс нь ял өгсөн хүмүүст нь гомдох сэтгэл төрдөг.

1  |  0
ЭЭЖ (211.36.141.12) 2019 оны 06 сарын 07

Яагаадч юм ягл ингэж эрхээ хасуулсан ээжүүдийг энэ цагт өмөөрмөөр өмгөөлмөөр санагддаг. Учир нь энд янз бүрийн хэрэг хийсэн ээжүүд байдаг байх. Харин аргагүй хамгаалалт хийж нөхөрөө хөнөөсөн гэх ээжүүдийн өмнөөс харамсаж явдаг хөөрхийс тэд үр хүүхдээ хамгаалсаныхаа төлөө голцуу хэрэг үйлдсэн байдагболовуу гэж боддог. Ээж зориглохгүй бол хүүхдүүдл хохирдог.Зориглоод хийсэнч хүүхдүүд басл хохирдог үнэхээр харамсалтай. Зориггүй ээжтэй нь ч хохирдог хэн тэгээд хүүхдүүдэд туслах ёстой гэж ээж нь л туслах ёстой биздээ.Төр нийгэм нь дэндүү хатуу хорвоо юмдаа.

15  |  0
Зочин(202.21.120.174) 2019 оны 06 сарын 03

өрөвдмөөр юмаа эх үр 2 хэн ч хаана ч хэзээ ч салгаж чадахгүй ээ

0  |  0
Зочин(202.9.43.41) 2019 оны 06 сарын 05

Хэрэг хийсэнь буруу боловч ,баяраар ялынь хонгоруулэж ,оршоол узуулэж байвал зугээр юмаа.Хуухдийн эрхийг бодмоор юмаа.

8  |  0
Зочин(203.91.115.46) 2019 оны 06 сарын 03

Өрөвдмөөр юмаа

1  |  0
Зочин(66.181.161.116) 2019 оны 06 сарын 05

Нээрээ яагаад эмэгтэйчүүддээ өршөөл үзүүлж болдоггүй юм болдоо нүдэнд харагдтал бичсэн бнс уншаад л уйллаа хөөрхий дөө үр хүүхдээ хүртэл давхар ялалчих юмдаа

10  |  1
Өршөөлийн хууль байн(66.181.187.151) 2019 оны 06 сарын 05

Хүүхдийн баяраар ээжүүдэд өршөөл үзүүлж болдоггүй юм уу. 1 ч бай 10 ч бай хүүхдийн элэг дэвтээх байх даа.

38  |  1
зочин (202.70.37.34) 2019 оны 06 сарын 05

Хариуцлагагүй муухай аавуудын үйлдлээс болж өргөст торны цаана суусан ээжүүд олон байдаг . Өр өвдмөөр

42  |  1
Zochin(66.181.180.181) 2019 оны 06 сарын 02

Hetsvv ym da.

3  |  0
tseegii (103.10.22.59) 2019 оны 06 сарын 05

unshaad l uilj bna shdee orovdmoor yumaa

24  |  1
Top