Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос анх удаагаа “FIBA 3х3” эмэгтэйчүүдийн дэлхийн Гран При тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дэлхийн шилдэг найман баг өрсөлдөх тус тэмцээн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1 хүртэл Хятадын Ченгду хотод явагдах юм. Сүүлийн үед ур чадвар эрс сайжирч, дэлхийн хэмжээнд гараад байгаа манай шигшээ баг Дэлхийн Гран Прид оролцохоор Ченгдуд очоод байна.
FIBA холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклис “Бид эмэгтэйчүүдийн шинэ тэмцээн зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. FIBA-гаас эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг шинэ түвшинд гаргасны адил эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийг ч хөгжүүлэх болно. Шинэ Гран При тэмцээн тамирчдын ур чадварыг дээшлүүлж, ирэх жилийн “Токио 2020” олимпын наадамд жинхэнэ шоу үзүүлэхэд тус болох юм” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэмцээнд Австрали, Хятад, Франц, Япон, Монгол, Голланд, Украин, Америк гэсэн чансаа өндөр, шилдэг найман баг оролцоно.
6-р сарын 31
17:10 цаг Монгол - Австрали
18:50 цаг Монгол - Франц
19:30 цаг Монгол - Америк.
Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга “Дэлхийн хамгийн шилдэг багуудтай тоглоно. Шилдэг гэхэд дэндүү шилдэг улсуудтай тоглоно гэдэг аймар сонсогдож байгаа ч энэ бол нэр хүндийн хэрэг юм. Манай эмэгтэй шигшээ баг хожигдсон ч гэсэн сагсан бөмбөгийн супер хурдан хөгжил манайд ирнэ. Манай охидууд үзэлцэх болно” гэж сэтгэгдлээ бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )