Европын лигийн энэ жилийн финал Английн Лондон хотын дерби болон хувирсан билээ. “Челси” Бакугийн талбайд “Арсенал” багийг 4:1 бут ниргэхэд Испанийн тоглогч Педро нэг гоол оруулсан. Тоглолтын дараа Педро Родригес алтан медаль аваад зогсохгүй хоёр шинэ рекорд амжилт тогтоосон юм.
Педро ДАШТ, Европын АШТ, Аваргын лиг, Европын лиг, УЕФА-гийн Супер цом, багийн дэлхийн аваргын тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн цорын ганц хөлбөмбөгч болсон.
Мөн Аваргуудын лиг, Европын лиг, УЕФА-гийн Супер цомын тэмцээний финалд гоол оруулсан анхны тоглогч болсон. Клубын түвшинд явагддаг бүх тэмцээнд түрүүлж, гоол оруулсан ганц хөлбөмбөгч. Гайхамшигтай амжилт.
Месси, Роналду хоёрын ч чадаагүй үзүүлэлт, хүрээгүй оргил. Педро хэзээ ч супер од байгаагүй. Шигшээ баг, клубын түвшинд сэлгээнд суух үе олон байсан ч тун чухал гоолыг тоглолтын эцсийн мөчид олон оруулж байсныг Испанийн фэнүүд сайн мэднэ.
Педро замналаа “Барселона B” багаас эхэлсэн. Нэгдүгээр багт ороод тэр Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомыг тус бүр гурван удаа хүртэж, улсын аваргадаа найм түрүүлсэн. Шигшээ багтаа авсан цом цөөхөн ч дэлхийн аварга хүнтэй хэн юу ярих билээ.
Түүнд дутуу ганц шагнал үлдсэн нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг”. Гэхдээ энэ шагналыг хүртээгүй ч Педро түүхэнд нэрээ үлдээж чадлаа.
Сэтгэгдэл ( 3 )
Mundag aguu tamirchin
Mundag aguu tamirchin
Olimpia turuuleegyu