Казакстан улсын нийслэл Нур-Султан хотод өнөөдөр олон улсын морьт харвааны аварга шалгаруулах "АЛТЫН ЖЕБЕ-2019” тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд “Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар оролцоно.
Энэхүү тэмцээн нь Төв Азид зохиогдож буй морьт харваачдын тэмцээнүүдээс зэрэглэл өндөртэйд тооцогддог тул дэлхийн шилдэг тамирчид өрсөлддөг уламжлалтай. Тэмцээн зургадугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ гэж Монголын үндэсний харваачдын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )